Нийгэм
“Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар хотын Их тойруугийн гудамж нь замын хөдөлгөөний ачаалал их, хотын төвийн чухал хэсэгт байрладаг бөгөөд замын нягтрал, чанар, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай.
Тиймээс Их тойруугийн гудамжинд шинэ тойрог зам барихаар зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.
13 км урт үргэлжлэх шинэ тойрог зам нь 4-6 эгнээтэй байх бөгөөд “Complete street” буюу явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц гудамж болох юм. Шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Тодруулбал, Их Монголын гудамжны нэвтрүүлэх чадвар 10 хувь, Баянбүрдийн тойргийн нэвтрүүлэх чадвар 14 хувь, Зүүн дөрвөн замын нэвтрүүлэх чадвар 23 хувь, Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэхийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болох юм.
“Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх компани төслийн бүхий л үе шатанд мэргэжлийн болон техникийн болон техникийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх үүрэг хүлээнэ. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэвшилтэт туршлагыг нэвтрүүлж, нийтийн тээвэр, авто замын сүлжээ, системийн харилцан уялдааг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Нийгэм
Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олголоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон 18 айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн барааг хүлээлгэн өглөө.
Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Мөн Хөлөнбуйр сумын Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ.
Түүнчлэн тус багт Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн даруй устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Үүнээс гадна зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлагууд ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага ихээхэн гарч болзошгүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна.
Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгэм
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 830,360 км2 нь буюу 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна.
Тодруулбал, нутаг дэвсгэрийн 128570 км2 буюу 8.1 хувь нь ой, хээрийн түймрийн эрсдэл маш их, 276500 км2 буюу 17.5 хувь нь их, 209930 км2 буюу 13.3 хувь нь дунд, 215360 км2 буюу 13.6 хувь нь бага болон маш бага түвшинд байна.
Эх сурвалж: Монгол Улсын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан-2023
-
Улс төр20 цаг өмнө
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олголоо
-
Улс төр3 цаг өмнө
Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ