Нийгэм
Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг хааж, шинэчилнэ
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2024/10/a0a93f6a7574231f8ac4db65631ecec0_x3.jpg)
Өнөөдөр дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.
- Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- “Хоме плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Барс” захын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.
Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
![24barimt.mn](https://24barimt.mn/wp-content/themes/zox-news/images/logos/logo-nav.png)
Нийгэм
“Амар байна уу 2025”, “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2025/02/0be6c469ddd5d1f8b11225d126b1b47b_x3-10.jpg)
“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 10:00-21:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо NC builing “Та Чи” мартын хоёр давхарт зохион байгуулагдаж байна.
“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, жаргалант тосгоны Соёлын ордон, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Та Чи” ХК хамтран ажиллаж байна.
Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа “Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт тус тус үргэлжилж байна.
Иргэд та бүхнийг эдгээр цагаан сарын үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Нийгэм
2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2025/02/0be6c469ddd5d1f8b11225d126b1b47b_x3-9.jpg)
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, томоохон шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг баталсан.
Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмсэн.
Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх Дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулах ба 8.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон ажиллана.
Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.
Нийгэм
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
![](https://24barimt.mn/wp-content/uploads/2025/02/0be6c469ddd5d1f8b11225d126b1b47b_x3-8.jpg)
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.