Нийгэм
Тендерийн урилга
Тендерийн дугаар: XXGSCG2024–4
- Төслийн тойм, тендерийн агуулга
1)Төслийн тойм:
Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Шинь Шинь ХХК-ний Улааны уурхай нь Чойбалсан хотоос 125 км зайд, Улаанбаатар хотоос 780 км зайд оршдог.
2)Тендерийн агуулга: 2024.11-2025.03 онд Шинь Шинь ХХК, Улааны уурхайн үйлдвэрт хэрэглэх шохой 2500тн болно.
- Тендерт оролцогчдод тавигдах шаардлага
1)Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллага байх, хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаар гаргуулсан лабораторын дүгнэлт, үйлдвэрлэх , худалдаалах зөвшөөрөл.
2)Компани нь банкны найдвартай харилцагч, бизнесийн нэр хүндтэй байх. Мөн албан шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоосон болон нэгдэж нийлэх, дампуурах , эд хөрөнгөө хураалгасан, битүүмжилсэн зэрэг асуудалгүй байх.
3)Тендерт оролцогч хувийн буюу түншлэлийн тээврийн хэрэгсэлтэй байх бөгөөд, сард 400 тонн шохой тээвэрлэх хүчин чадалтай байна.
4)Нийлүүлсэн шохой нь бусад хууль тогтоомж болон холбогдох байгууллагын шаардлага хангасан байна.
5)Энэ тендерт хамтарсан үнийн санал гаргахыг хориглоно.
3.Тендерийн баримт бичгийг авах, бүртгүүлэх
1)Тендерт бүртгүүлэхдээ: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах хүний иргэний үнэмлэхийн хуулбар болон холбоо барих мэдээлэл зэрэг бичиг баримтуудыг бүртгүүлж, тендерийн урилга баримт бичгийг үнэ төлбөргүйавах;
2)Бүртгүүлэх хугацаа: 2024 оны 10-р сарын 11-ны 8:00 цагаас 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Бүртгүүлэх газар:”Шинь шинь” ХХК-ний Чойбалсан хот дахь оффис болон Улаанбаатар хот дахь оффис
1) Энэхүү Тендерийн баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаа нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл, тендерт оролцогчид тухайн өдрийн 17:00 цагаас өмнө Чойбалсан хот дахь оффис болон Улаанбаатар хот дахь оффист хүргэж өгнө.
2) Хугацаа хэтрүүлэн ирүүлсэн тендерийн үнийн санал, бичиг баримтыг хүлээн авахаас татгалзана.
- Тендер зарласан захиалагчийн мэдээлэл
Тендер зарласан захиалагч байгууллага: “Шинь Шинь” ХХК
Хаяг:Монгол улс, Дорнод аймаг, Дашбалбар сум, Улааны уурхай
Холбоо барих хүн: Д.Мөнхбуйр,Т. Балжмаа;
Утасны дугаар:88928067,86812686;
Цахим хаяг: 2547404522@qq.com
Шинь Шинь ХХК
2024 оны 10-р сарын 11-ний өдөр

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм12 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь