Connect with us

Нийгэм

М.Дөлгөөн: Аавынхаа мөрөөдлийг биелүүлж, тамирчин болсон

Нийтэлсэн

-

М.Даваа

Эрүүл байхын үндэс байнгын дасгал хөдөлгөөн, зөв дадал зуршил  энэ хэрээрээ хүүхэд залуус спортоор хичээллэх нь ихэссэн. Түүний дундаас жюү жицүгийн спорт их дэлгэрч байна.  Ralph Gracie Berkeley академийн үүсгэн байгуулагч Дэвид Клахан Америкийн нэгдсэн  улсаас Монголд ирж “Ralph Gracie Mongolia” жюү жицү салбар академийг  долоон буудлын эцэст байгуулж, гэр хорооллын олон хүүхдүүдэд спортоор хичээллэж, бие бялдраа хөгжүүлж,  сурч хөгжих боломжийг олгосон байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад жюү жицүгийн техник, зааж мөн тэдний ирээдүйн талаар ярилцаж, анхаарал хандуулсан гэхээр  талархахаас аргагүй. Энэхүү сургалтад нь  150 гаруй хүүхдүүд хамрагдаж , дэлхийн үнэтэй сургалтуудыг ямар ч үнэ төлбөргүй заалгаж байгаа нь гэр хорооллын хүүхдүүдэд маш том боломж олгож байгаа юм. Нөгөөтэйгүүр хичээлийнхээ завсраар спортоор хичээллэснээр хүүхдүүд гадуур сэлгүүцэхгүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж  байгаад эцэг эхчүүд нь ч баяртай байгаа.

“Ralph Gracie Mongolia” клубт хичээллэдэг хүүхэд, залуус харьцангуй өндөр амжилт үзүүлж, жюү жицүгийн клубүүдээс амжилтаараа дээгүүрт эрэмбэлэгддэг юм байна. Амжилтын эзэд болсон хүүхэд залуусын нэг  Нийслэлийн  57 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхсайханы Дөлгөөнтэй ярилцлаа.

Жюү жицүгийн спортоор хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?

-Миний хувьд жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой байсан. Гэхдээ  жюү жицүгийн спортыг сайн мэдэхгүйн улмаас жүдо бөхтэй андуурч  “Ralph Gracie Mongolia” клубт очсон. Гэсэн ч  уг спорт маань их сонирхолтой санагдаад, хичээллэхээр шийдсэн. Энэ спортоор анх зургадугаар ангиасаа эхэлж хичээллээд зургаан жил гаруй болж байгаа ч цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. Би нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Энэ клубыг үүсгэн байгуулсан Дэвид Клахан захиралдаа хүүхдүүд бид маш их баярлаж явдаг. Мөн гэр хорооллын орчинд, үнэ төлбөргүй спортоор хичээллэж байгаа нь маш том боломжийг бидэнд олгож байна шүү дээ. Улаанбаатарт бас нэг төлбөргүй жюү жицүгийн  клуб байдаг, тэр нь Улиастай Ид шидийн оронд байх бөгөөд түүнийг тулааны мастер Ангууч ах маань нээсэн. Тус Magic 13 клубт  тэр чиглэлийн хүүхдүүд маш сайн хамрагддаг гэж сонссон.

Зургаан жилийн хугацаанд хэр их амжилт гаргав. Тэр тухайгаа яриач?

-Амжилтын тухай  ярих зүйл нэлээд байгаа. 2021, 2024  онд Улсын аваргын тэмцээнээс алт, 2022 онд хүрэл медаль мөн 2024 онд Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт авсан. Гадаадын тамирчид их оролцдог Олон улсын аварга шалгаруулах тэмцээн гэж байдаг. Түүнээс 2019, 2021, 2022, 2024 онуудад тус тус алтан медаль авсан байдаг. Ер нь л оролцсон  тэмцээн бүртээ амжилт үзүүлж, медаль авахыг хичээдэг. Анх сонирхдог байсан жүдогоороо  дүүргийн аваргын  тэмцээнд оролцож үзсэн. Бас л их сонирхолтой санагдсан шүү.

Амжилтын эзнийг маань сургууль, клуб, анги хамт олон нь хэр дэмжиж байна вэ?

-Дэмжлэгийн хувьд сайн гэж хэлмээр байна. Сургууль маань зарим тэмцээнд эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг. Клубын хувьд  бэлтгэл сургууль үнэгүй байхын зэрэгцээ бэлтгэлийн хувцас, ги /барилдааны хувцас / гээд бүгд цаанаасаа хангадаг. Харин анд найзууд, ангийн хамт олон маань цаг үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг. Аав маань анхнаасаа маш их дэмжсэн төдийгүй байнга л хүүгээ урамшуулж, хүч, зориг нэмдэг. Манай аав жүдоч болохыг мөрөөдөж байсан ч амьдралын боломжоосоо шалтгаалан чадаагүй юм билээ. Тиймээс аавынхаа чадаагүйг  хүү нь чадахын төлөө чармайж байна. Намайг медаль авч, амжилт гаргах бүрт өөрсдөө медаль авсан юм шиг баяр хөөрийг минь хуваалцдаг бүх л хүмүүстээ баярлалаа

Багш, дасгалжуулагчийнхаа тухайд юу хэлэх вэ. Мэдээж чиний амжилтад багшийн эрдэм их нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яах вэ, амжилт бүрийн минь ард багш маань л байдаг. Миний багшийг Ө.Эрдэнэбаатар гэдэг. Намайг дасгалжуулж, зааж сургаад хэдийн зургаан жил болсон байна. Манай багш улс, дэлхийн олон медальтай, дэлхийн аварга, бахархам амжилтын эзэн билээ. Багшгүйгээр өөрийнхөө гаргасан амжилтыг төсөөлж ч чадахгүй байна. Багш маань их зарчимч, бэлтгэлээ таслахгүй, чанартай хийхийг цаг ямагт бидэнд хэлж ойлгуулсаар ирсэн. Тэр хэрээрээ ч манай клубийн тамирчид хаа газрын тэмцээнд том амжилт гаргадаг байх гэж боддог. Бид ч багшийнхаа зааж сургасныг алдаа гаргахгүй хийж сурах улмаар аливаа уралдаан тэмцээнд зааврынх нь дагуу барилдахыг хичээдэг. Танай сониноор дамжуулан багшдаа баярлаж явдгаа хэлье. Клубээсээ нас,  жин бүрт шалгаран олон улсын болон томоохон  тэмцээн уралдаанд оролцохоор болсон хүүхдүүдээ ерөнхий бэлтгэлээс гадна тусгайлан бэлтгэдэг. Бид ч багшийнхаа итгэлийг алдахгүй, бэлтгэлээ таслахгүй, чанартай хийхийг зорьдог.  Тийм болохоор л манай клубын чансаа их дээгүүр байдаг гэж боддог.

Тэмцээн уралдаанд их ордог гэж ярьсан. Зардалаа яаж шийддэг вэ?

-Тэмцээн уралдаанд их оролцдог ч зардал зарим үед хэцүү л байдаг. Би дээр хэлсэн, зарим үед  сургууль, клуб даадаг. Голдуу өөрсдөө зардлаа олдог. Өр, зээл тавиад явах энүүхэнд. Азийн аваргын тэмцээнд явахад 57 дугаар сургууль маань зардлыг нь даасан байдаг. Тэр хэрээр сургуулийнхаа нэрийг өндөрт өргөхийг хүсдэг. Тэгэхээр мөн л сургуулийн хамт олондоо баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тэмцээн уралдаанд дэмжлэг үзүүлдэг аав, ээж, найз нөхөддөө ч мөн баярлаж явдаг.

Ерөнхий боловсролын сургууль болон бэлтгэлээ хэрхэн хослуулдаг вэ?

-Өглөөгүүр хичээлдээ яваад орой 18 цагт насанд хүрэгчдийн хамтаар бэлтгэлээ хийдэг. Долоо хоногийн таван өдөрт хичээллэдэг бөгөөд тэмцээн дөхөөд ирэхээр амралтгүй бэлтгэлдээ гардаг. Тэгээд ч сургууль маань намайг маш сайн дэмждэг болохоор цаг заваа зохицуулаад болоод л байна.

Шантрах үе хэр их гарч байв. Энэ спортоор хичээллэснээр чамд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?

-Анхандаа маш их шантарч байлаа. Гэхдээ жюү жицүгийн спорт, маш олон төрлийн спорт багтсан, сонирхолтой  санагдсан учраас даваад л гарсан байна. Мөн хоёр жилийн өмнө гараа хугалаад больдог ч юм бил үү гэж бодож байсан ч гар зүгээр болоход л тэр бодлоо мартсан. Жюү жицү босоогоос болон хэвтээгээр барилдахаас гадна гардан тулааны урлаг хосолдог бол жүдо бөх голдуу босоогоор л барилддаг. Жюү жицү нэг л хэвтсэн бол барилдаанаа дуусгаж байж л босдог. Энэ спорт намайг их өөрчилсөн гэж боддог. Тухайлбал, зан чанарын хувьд бусдыг сонсдог, даруухан, хүлээцтэй болсон бол бие бялдар маань хөгжиж,  эрүүлжиж, тэвчээртэй болсон. Найз нөхдөө ч энэ спортоор хичээллэхийг уриалдаг. Манай клубт зорин ирж  байгаа хүүхдүүдийг харахад 4-7  хоноод  л шантраад явдаг хүүхдүүд нэлээд  их харагддаг. Тэднийг хараад “дахиад жоохон л тэвччихвэл тамирчин болох зам чинь нээлттэй байна шүү дээ” гэж дотроо боддог.

Ямар нэгэн зорилго байгаа байх, энэ тухайгаа яривал?

-Тиймээ хүн бүхэнд зорилго байдаг. Миний хувьд цаашид тамирчин болох нь гол зорилго биш л дээ, бие бялдраа хөгжүүлж, эрүүл байх нь хамгийн чухал. Гэхдээ бэлтгэлээ таслахгүй, хичээллэсээр л байх болно. Би төмөр замын сургуульд орж, төмөр замд ажиллахыг хүсдэг. Түүнийхээ дагуу хичээл номоо давтаж байна. Харин жюү жицүгийн багш маань болохоор намайг салбар клуб нээгээд түүнийхээ багш, дасгалжуулагч  болгоно гэж хэлдэг. Аав маань ч мөн адил багш, дасгалжуулагч болохыг дэмждэг.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент8 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм9 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм9 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм12 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад12 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент12 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм13 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм14 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим