Дэлхий дахинд
Хавайн аралд 14.5 см орчим зузаан цас орсон байна
Хавайн арлын Хонолулуд төвтэй Үндэсний цаг уурын албанаас агаарын даралт огцом буурч, уулархаг нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон гэж мэдээллээ.
Тус хот нь далайн түвшнээс 13.803 фет буюу 4207.16 метрийн өндөрт байрлах нам дор газар буюу цас орох нь маш ховор үзэгдэл юм.
Цаг агаарын байгууллагын мэдээллээр нь 14.5 см зузаан цас орсон байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ч цас, бороо холилдож орох төлөвтэй байгаа аж.
Тиймээс аялагчдад үзэгдэх орчин хязгаарлагдах бусад төрлийн хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсаар байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хот үерт автжээ
2024 оны аравдугаар сарын 21-ний даваа гарагаас хойш Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хотын бүх хороолол үерт автаж, зам гүүр эвдэрч, 60 хүн амь насаа алджээ.
Нас барсан хүмүүсийн дөрөв нь хүүхэд байсан байна. Нийт гурван мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Дэд бүтцэд учирсан хохиролд хамгийн багадаа 30 байшин нурж, 12 гүүр нурсан зэрэг нь тус бүс нутгийн сургуулийн үйл ажиллагаа тасалдахад хүрчээ.
Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас үерийн гол шалтгаан нь ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй байсан талаар мэдээлжээ.
Орон нутгийн засаг захиргааны барилгад хамгийн их хохирол учирсан бөгөөд онц байдал зарлаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Киргизстан улсын Жалал-Абад мужийн чаткал хотын ууланд цасны нуранги үүсэж зургаан иргэн амь насаа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Кыргызстан улсын Жалал-Абад мужийн Чаткал хотын ууланд эмийн ургамал түүхээр явж байсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг цасны нурангид өртсөн аж.
Киргизстан улсын Онцгой байдлын яамнаас сураггүй алга болсон зургаан хүний цогцсыг бямба гарагийн орой гаргаж авсан бөгөөд ням гарагт үлдсэн найман гишүүнийг эсэн мэнд олж уулнаас буулгажээ.
Дэлхий дахинд
АНУ пуужингаас хамгаалах системээ цэргүүдийн хамт Израильд илгээх ховор шийдвэр гаргалаа
АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defence) системээ ажиллуулах цэргүүдийн хамт Израил улсад илгээх болсныг Пентагон өчигдөр зарлалаа.
Ийм арга хэмжээ авахаар төлөвлөж буй тухай мэдээ тарсны дараа Иран улсын гадаад хэргийн сайд сошиал хуудсаараа цэрэг, зэвсгээ Израилиас хол байлгахыг АНУ-д анхааруулж байсан юм.
Гэсэн ч анхааруулгыг үл тоон ийм ховор шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн хугацаанд Иран улс хоёр удаа, энэ оны дөрөв болон аравдугаар саруудад Израилийн нутаг дэвсгэрт пуужингаар довтолсон юм.
АНУ-ын уг алхам нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготойг Пентагоны төлөөлөгч тайлбарласан байна.
“Энэ нь Ираны цаашдын баллистик пуужингийн дайралтаас Израилийг хамгаалах, Израиль дахь Америкчуудыг хамгаалах АНУ-ын хатуу амлалтыг батлан харуулж байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер мэдэгджээ.
Аравдугаар сарын 1-ний өдөр Иран улсын зүгээс Израилийн нутаг дэвсгэрт 180 орчим баллистик пуужингаар довтолсон юм.
Одоо Израилийн зэвсэгт хүчин үүний хариу арга хэмжээг авахаар бэлдэж байгаа.
АНУ-ын зэвсэгт хүчинд THAAD систем долоон ширхэг байдаг гэсэн мэдээлэл бий.
Ийм систем бүрийг зургаан ачааны автомашин, 48 пуужин харвагч, радио болон радарын тоног төхөөрөмжүүд, удирдаж ажиллуулах 95 цэрэг дагалддаг юм.
THAAD-ийг Patriot-ийн нэмэлт систем гэж үздэг ч илүү өргөн хүрээтэй газар нутгийг агаарын довтолгооноос хамгаалах чадвартай ажээ.
Тухайлбал дайсны пуужинг 150-200 км-ийн зайнаас мэдрээд амдаж устгах чадвартай юм байна.
Эх сурвалж: AFP
-
Улс төр9 цаг өмнө
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
-
Улс төр4 цаг өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана
-
Улс төр9 цаг өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
-
Улс төр5 цаг өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
-
Нийгэм9 цаг өмнө
Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
-
Нийгэм4 цаг өмнө
Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Ховд аймагт газар хөдөллөө