Нийгэм
Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалт болж байна
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс болон дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, амжилт хүслээ.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Хамтдаа ард түмнээ болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах нэрвэгдэгсдэд анхны тусламж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад хамтран ажиллахаар 2021-2025 онд 5 жилийн хугацаатай байгуулсан “Санамж бичиг”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор цуглаад байна. Бидний хамтын ажиллагаа олон арван жилийн түүхийг бүтээсэн. Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн байгууллагын авран туслах, энэрэн нигүүлсэх, хүмүүнлэгийн үйлсийн зорилго нэг билээ”. хэмээн онцолсон юм.
Туршлага солилцох уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс болон Улаан загалмайн хорооны дарга нар хамрагдаж, Онцгой байдлын байгууллага болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар, дунд шатны хорооны хамтын ажиллагааны талаар мэдээлэлтэй танилцаж, туршлага солилцож байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Бусад12 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм17 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр20 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм18 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм18 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна