Нийгэм
RIVER CASTLE BUSINESS APARTMENT: Монголын анхны 26 давхар бизнес зэрэглэлийн орон сууц
Монголчууд гэртээ дасчихсан, орон сууцанд дуртай биш байсан цаг саяхан. Халуун ус, уурын халаалт, цахилгаантай анхны орон сууцыг 1934 онд ашиглалтад оруулжээ.
Үүнээс хойш Улаанбаатар хотын анхны орчин үеийн хорооллыг 1958 онд 40 мянгат нэртэйгээр барьж байсан бол өдгөө 2024 онд монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг орон сууц болж тэр хирээр амьдралын орчин нөхцөлдөө тавих шаардлага дээшилж барилгын салбар хөгжсөөр байна.
Тэгвэл бид танд Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэгч “Улаанбаатар пропертиз” компанийн удахгүй ашиглалтад орох гэж буй Монголын анхны 26 давхар орон сууцыг танилцуулж байна.
RIVER CASTLE BUSINESS APARTMENT нь 26давхар шилэн фасадтай, 1-6 давхартаа хүний бүхий л хэрэгцээг хангах томоохон супермаркет, урлаг соёл, гоо сайхан, банк гэх мэт үйлчилгээний төвүүд нэг дор төвлөрснөөс гадна, Мөн үйлчилгээний хэсэгт архитектурын гоёмсог шийдэл бүхий өдөр шөнийн тэнгэрийг тольдон харах skylight хэсэгтэй худалдаа үйлчилгээ, оффисын хэсэгтэй, 7-26 давхартаа бизнес зэрэглэлийн орон сууц болон пентхаусаас бүрдэх юм.
Мөн төлбөрийн олон боломжуудыг санал болгодгоос гадна урьдчилгаа 10%-30% төлөөд бизнес зэрэглэлийн орон сууцтай болох боломжийг олгож буй.
Бид оршин суугчдынхаа үнэ цэнэтэй сонголтыг эрхэмлэн тав тух, аюулгүй байдал, удаан эдэлгээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлыг эрхэм зорилгоо болгож дэлхийд чанараараа танигдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан тохижуулсан. (Гүйдэг зураг)
/Хотын төвийн үнэ цэнтэй байршил болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо “ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДЛЫН БАРУУН ТАЛД БАЙРЛАЛТАЙ./

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм12 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь