Нийгэм
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын ажлын тайлан, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээлэл, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хурлын эхэнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Тэрбээр, 2024 онд 50 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар урьдчилсан гүйцэтгэл 60 орчим хувийн биелэлттэй байгааг онцоллоо. Олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, School police зэрэг ажлууд тодорхой үр дүнгээ өгч байна гэлээ. Дүүргүүдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг дэмжих, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Камер тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна үүн дээр ажиллах албан хаагчдыг бэлдэх, чадавхжуулах ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна гэлээ.
Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2024 оны 10 сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын танилцуулга хийлээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 269 мянган гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 61,9 хувь нь нийслэлд хамаарч байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өссөн, хүүхэд оролцсон болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан гэлээ. Харин цахимд орчинд үйлдэгдсэн, залилангийн гэмт хэргүүд өссөн нь энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлага байгааг илтгэлдээ дурдлаа. Цаашид албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх шаардлагатай бөгөөд техник, тоног төхөөрөмжөөр хангах саналыг хэллээ.
Үргэлжлүүлэн Тээврийн Цагдаагийн албанаас 2024 оны 10 сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан “Зам тээврийн ослын нөхцөл байдал”-ын танилцуулга хийв. Сүүлийн 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 60-70 мянгаар нэмэгдсэн. Зам тээврийн ослоор нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч дуудлага мэдээлэл өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн гэмт хэрэг зөрчлийн дийлэнх хувийг мөргөлдөх, явган хүн дайрах гэмт хэрэг зөрчил эзэлж байна. Тэр дундаа хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол нэмэгдсэн. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, сургууль орчмын бүсийн стандартад өөрчлөлт оруулах зэрэг санал гаргав.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх ажил, өнөөгийн нөхцөл байдал”-ын мэдээлэл танилцуулгыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хийв. 2016-2023 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин өссөн. Эрэлт нэмэгдэж буй шалтгаан нөхцөлд байдлыг оновчтой тогтоож хууль эрхзүйн шинэчлэл, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах зэрэг саналтай байгааг дурдлаа.
Гишүүн байгууллагуудын санал, мэдээллийн дараа Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах , салбар зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоо баталсан тогтоолд өөрчлөлт оруулахыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга бөгөөд Салбар зөвлөлийн дарга А.Баяр Техник хэрэгсэл гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад туслах ч, үндсэн хүчин зүйл биш иймээс арга барилаа өөрчлөх хэрэгтэйг санууллаа. Мөн “Хүүхдэд ээлтэй жолооч”, “Эрүүл жолооч” зэрэг нөлөөллийн аяныг явуулах, төрийн албанд ажиллаж буй залуу алба хаагчид, төрийн албанд ажиллах хүсэлтэй, горилж буй залуучуудын ухамсарт авлига, ашиг сонирхлоос ангид байх ойлголтыг өгөх, хуулийг сурталчилж, таниулах ажлуудыг шат дараатай хийх шаардлага байгааг онцоллоо. “Цагаан тахал” гэгдэж буй хар тамхины аюулаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдаад эдгээрийг ирэх оны төлөвлөгөөнд оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ