Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 2-10-ны өдрийг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулж байгаа тул иргэд, оршин суугчид, аялагчдыг ууланд гарахгүй байхыг анхааруулж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчдыг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Д.Пүрэвсүрэн:  Эрчим  хүчний хараат байдлаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний талаар иргэд төдийлөн  сайн мэддэггүй.  Зарим нь малчин айлын гадна байх нарны толь төдийхнөөр төсөөлөх нь бий. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчийг сонирхож, тэр чиглэл рүү алхаж байхад Монгол Улсын тухайд ямар бодлого баримталж буй талаар Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Д. Пүрэвсүрэнгээс  тодруулснаа уншигч танд хүргэе.

-Монгол Улсад ашиглагдаж буй   сэргээгдэх эрчим хүчний бүтцийн талаархи эхний ойлголтыг өгнө үү? 

– Монгол Улс өнөөдрийн байдлаар төвийн эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтаар  нарны зургаа, улсын буюу Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр баригдсан  нарны таван  цахилгаан станц ажиллаж байна. Энэ нь ихэвчлэн баруун бүс буюу Алтай, Улиастайн систем компанийх.  Тодруулбал, Ховд Мянгадын 10MW, Говь-Алтай Есөнбулагийн 10MW, Хөвсгөл Мөрөнгийн 10MW, Говь-Алтай Алтайн 300 KW,   Завхан Алдархааны 5MW, Завхан Улиастайн 3,6MW-ын нарны цахилгаан станцууд юм.  Харин төвийн бүст ажиллаж байгаа нь хувийн  хэвшлийнх.    Мөн хоёр усан цахилгаан станц /УЦС/ -тай гээд тооцвол  өнөөдрийн байдлаар  сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ний эх үүсвэрүүд  ийм л бүтэцтэй ажиллаж байгаа.

-Үндсэн цахилгаан станцуудын металл эдлэлийн ашиглалтын хугацаа дуусч тэг зогсоход бэлэн байдалтай байгаа юм билээ.   Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний станцууд  үндсэн цахилгаан станцуудаа дэмжих  тал дээр хэр оролцоотой байдаг юм бол?

-Баруун талаас нь эхэлж ярья.  Баруун бүсийн эрчим хүчний системд өнөөдрийн байдлаар Дөргөний 12 мв-ын усан цахилгаан станц болон Мянгадын 10 мв-ын  нарны цахилгаан станц ажиллаж байна. Жишээлбэл, 2010 онд ОХУ-аас эрчим хүч баруун бүст тасархад манай Дөргөний усан цахилгаан станц дотоод хэрэгцээ буюу нэгдүгээр шугамын  хэрэглэгчдийн дулааны хэрэгцээг хөлдөөхгүй  авч үлдсэн тохиолдол бий. Эндээс харахад, сэргээгдэх эрчим хүч төвийн цахилгаан тасрахад түүнийг тодорхой хугацаанд  дэмжиж ажиллаж болдог юм байна  гэдэг нь харагдаж байгаа биз.  Одоо Дөргөний УЦС болон 10 мв-ын  нарны станц  нөөцөлсөн эрчим хүчээрээ тухайн бүс нутгийг 3-4 цаг хангаад явах боломжтой. Цаашид Эрдэнэбүрэнгийн УЦС  баруун бүст баригдаж ашиглалтад ороход  хоёр УЦС болон нэг нарны станц болж өргөжинө, ингэснээр эрчим хүчний хараат байдал буурна.  ОХУ-аас импортоор орж ирдэг эрчим хүчийг хэмнэнэ гэсэн үг. Ер нь бол эрчим  хүчний хараат байдлаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал.  Харин  Алтай Улиастайн систем компани гэдэг  нь  Мөрөнгөөр холбогдсон урт шугамыг хэлж буй хэрэг.  Тэнд мөн Тайширын УЦС ажилладаг. Эдний үйлдвэрлэж буй эрчим хүч  дээр нэмээд өмнө  хэлсэн дөрвөн  нарны станцын  хүчийг  нэмэхэд төвийн  цахилгаан тасрахад мөн л хоёр аймгийг  тодорхой хугацаанд  эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ.  Цаашлаад манай баруун бүсийн сэргээгдэх эрчим хүчийг  төвийн  эрчим хүч рүү холбохоор  төлөвлөн  ажиллаж байна.  Ер нь  баруун бүсийн  урт шугамыг ерөнхийд нь дэмжиж ажилладаг гээд ойлгоход гэмгүй.

-Тэгвэл төвийн бүсийн тухайд?  

-Энэ бүст  нарны зургаа, салхины гурван  станц ажилладаг.  Салхин станц голдуу  өглөө, оройд ажилладаг. Энэ нь бидний хэлээд байдаг оргил ачааллын үе гэсэн үг. Тийм болохоор энэ үеэр салхин станц 50-100 мвт-ын эрчим хүч үйлдвэрлэж,  бүсийнхээ эрчим хүчийг  дэмждэг юм.  Харин нарны станцын тухайд нар гарлаа л бол үйлдвэрлэлээ явуулж,  нар жаргахад  буудаг. Үүнийг тохируулахын тулд 200 мвт цагийн батарейн станцыг Сонгинын станцад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар оргил ачааллын үед  батарей станц маань 2,5 цаг  оролцон ажиллаж байна. Өдрийн цагаар нар, салхины станцын үйлдвэрлэсэн илүүдэл  эрчим хүчийг батарейдаа хурааж, хуримтлуулаад буцааж өгөх  горимтойгоор төвийн эрчим хүчний хэрэглээг дэмжин ажилладаг. Нар, салхи, батарейн хуримтлалтай цогц систем төвийн бүст ажилладаг гэж ойлгоорой.

-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөн хэрэглээнийх болгоход асуудал тулгарч байна уу?

– Шулуухан хэлэхэд,сэргээгдэх эрчим хүчний станцуудын үйлдвэрлэж буй эрчим хүчийг  хэрэгцээт бүс  рүү дамжуулж чадахгүй байгаа  шалтгаан нь манай шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй байгаа юм. Жишээлбэл, говийн урт шугам дээр олон нарны станц суурилуулъя гэхээр 110 квт-ын ганц нарийн шугамын дамжуулах чадвар хүрэхгүй. Энэ мэт шалтгаанаас үүдээд нөөцөлсөн эрчим хүчээ төвийн бүс рүү дамжуулж чаддаггүй. Тэгэхээр шугамын шинэчлэл, өргөтгөл хийж, найдвартай болгохгүй бол сэргээгдэх эрчим хүчний нөөцөө төв болон хэрэгцээт бүс рүү илгээх боломж хумигдмал хэвээрээ байгаа. Чойроос Сайншанд хүртэл 220 мвт шугам шинээр тавих  ажил эхлээд явж байна. Энэ шугам ашиглалтад орсон үед төвийн бүс рүүгээ сэргээгдэх эрчим хүний нөөцөө ямар нэгэн хязгаарлалтгүйгээр явуулах боломж нь бүрдэнэ.

Улаанбаатар хот оргил  ачааллын үед эрчим хүчний хомсдол үүсдэг. Асуудал гарсан тохиолдолд сэргээгдэх эрчим хүчээр хэдэн цаг торгоох вэ? 

-Улаанбаатар хотын хувьд ОХУ-аас цахилгаан бүтэн тасарсан тохиолдолд манай систем авч үлдэж чадахгүй. Хэрвээ тийм тохиолдол гарлаа гэж бодоход батарей станцаасаа III цахилгаан станцыг сэргээх гэж үзнэ дээ. Багануурын 200 мвт цагийн батарей нэмж орж ирвэл төвийн бүстээ ачаалал авч болох 200 мвт цагийг авч болохоор болно. Дээр ярьсан 220 мвт-ын шугам ажиллаж эхэлсэн тохиолдолд бид төвийн бүстээ  Багануурын 200 мвт цагийг эрчим хүч илүүдэлтэй үед нь хуримтлуулж,  дутагдсан үед нь оргил ачаалалд өгөхөөр зохицуулалт хийж байна. ТЭЦ IV гэхэд илүү гарсан эрчим хүчээ манай батарейд хуримтлуулаад хэрэгтэй үедээ буцаад ашигладаг. Энэ мэт эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангахын тулд  дэмжиж ажилладаг.

-Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч, ногоон ирээдүй хэмээн ярих болсон энэ үед манай улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт,  хууль, эрх зүйн орчин  нөхцөл нь цаг үетэйгээ нийцэж чадаж байна уу? 

-Монгол Улс  2007 онд  Сэргээгдэх эрчим хүчний  тухай хуультай болсон. Харин 2015 онд хуульдаа  нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэн эрчим хүчийг дэмжих тариф гэдгийг хэрэглэгчийн тариф дээр тавьж өгсөн. Салхины гурав, нарны  зургаан станц нь хувийн хөрөнгө оруулалтаар  2017-2019 оны хооронд баригдсан. Мөн 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай  хуульд өөрчлөлт орсон. Үүгээр дэмжих тарифыг хэвээр үлдээсэн. Харин манай улсад баригдах  нар, салхины станцыг дуудлага худалдаагаар барина гэж заасан. Баригдсан, өнөөдөр ажиллаж байгаа  станцууд бол сонгосон тарифыг үндэслэл болгосон бол шинээр баригдах нар, салхины станцыг ЭХЯ  дуудлага худалдаа зохион байгуулж,  тухайн сонгосон цэгт барина.   Дэлхий  дахинд  сэргээгдэх эрчим хүчний нэгж квт цаг  эрчим хүчний үнэ буурч  байгаа энэ үед манайд ч ялгаагүй буух учиртай. Үүнийг дагаад хямд үнэтэй нар, салхины станцууд баригдана гэж бодож байгаа.

-Төр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

Төр  эрхзүйн болон техникийн хувьд боломжтой гэж үзсэн төслүүдийг  дэмжиж ирсэн. Энэ үүднээс  дээрх хувилбараар дуудлага худалдаа зохион байгуулж,   тэр хэрээр  сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдэх юм.

-Дэмжих төлбөр гэж юу вэ.  Сэргээгдэх эрчим хүчний үнэ нэмэгдсэн шалтгаан үүнтэй холбоотой юу? 

-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хэрэглэгчийн тарифыг  2015 онд оруулж ирэхээс өмнө манай улс  сэргээгдэх эрчим хүчний станцгүй  байв.  Энэ салбарт   гадаадын хөрөнгө оруулалт ерөөсөө  орж ирээгүй байсан. Тиймээс энэ тарифаар нүүрсний станцаас үйлдвэрлэж буй эрчим хүч нар, салхиар үйлдвэрлэж байгаа эрчим хүч хоёрын зөрүүг  өгч байгаа юм.  Нэмж тайлбар хийхэд, тухайн үед сэргээгдэх эрчим хүчийг Монголд оруулж ирэхийн тулд дэмжих тарифыг өгнө гэж байж нар, салхины станцуудыг бариулсан юм шүү.  Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ дууссан үед буцаж хэлэлцээрт орж, тухайн үед зарж байсан үнээсээ бууж, манай системийн үнэтэй зэрэгцэх  юм.  Харин энэ тарифыг  тогтмол өсгөж өгч байгаа биш харин энэ компанийг оруулж ирээд, ашгаа нөхсөний дараа дэмжих төлбөрийг бүгдийг буулгаж, эрчим хүчний дамжуулах сүлжээний тариф руу авчрах боломжтой. Монгол Улсын Засгийн газар ч өөрөө хөрөнгө оруулалт хийж чадахгүй ч, эрчим хүчний боломж байсан тул дэмжих тарифыг бий болгосон. Харин өнөөдөр дэмжих тарифыг өөрчлөөд дуудлага худалдаа руу оруулж байгаа юм. Ер нь энэ чиглэлээр үйл  ажиллагаа явуулж байгаа компаниуд бүгд ТЭЗҮ боловсруулж , түүнд тулгуурлан  тарифаа тогтоож  байгаа. Ихэнх компаниуд арван  жил ажиллахад эхний хөрөнгө оруулалтаа нөхөөд, түүнээс хойш ашигтай ажиллана гэж тооцсон юм билээ.  Жишээлбэл, 2017 онд баригдсан 10 мвт-ын нарны цахилгаан станц гурван жилийн дараа хугацаа нь дуусна. Тэр үед тус компаний эрчим хүч зарж байсан үнийг дамжуулах сүлжээний үнэ рүү буулгах хэлэлцээр хийж нүүрсний станц руу ойртуулна гээд  ойлгоход гэмгүй.

– Шинээр баригдаж буй орон  сууцны хороолол,  зуслангийн хаус, уул уурхайн компаниудын эрчим хүчний хэрэглээг  сэргээгдэх эрчим хүчээр шийдэх боломж бий юу?   

-Хэрэглэгчийн үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх журам 2020 онд  Эрчим хүчний сайдын 2020 оны 159-р тушаалаар

“ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”  батлагдсан байдаг. Энэ журмын дагуу албан байгууллага, айл өрх өөр дээрээ нарны станц тавиулж  төвийн сүлжээнд холбогдсон тохиолдолд  дэмжлэг авах боломжтой. Дэмжлэг нь юу гэхээр СЭХ-ээр үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчээ тоолуураар төвийн сүлжээнд нийлүүлж,  тухайн өгсөн  квт цагийнхаа хэмжээгээр буцаагаад өөрөө хэрэглэхэд төлбөр төлөхгүй.

Энэ журамд иргэн хүн  20кВт, албан байгууллага техникийн нөхцөлөөр олгогдсон хүчин чадлынхаа 50 хувь хүртэл түгээх сүлжээнд нийлүүлж болох тухай заасан байдаг. СЭХ-ний эх үүсвэр нэмэгдүүлж байгаа иргэд, айл өрхийн санал санаачилгыг дэмжээд, хамтраад ажиллаж байгаа нь  цахилгаан эх үүсвэр дутагдалтай, нүүрсний утаа асуудал болж буй энэ цаг үед  нэн чухал асуудал юм.  СЭХ-ний үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ: 06:00-17:00 цаг хүртэл -140,18 төгрөг,  17:00-22:00 цагт- 221,89 төгрөг байдаг. Энэ журам хэрэгжсэнээс хойш нийт 60 орчим айл өрх болон ААН төвийн сүлжээнд холбогдсон. Цаашдаа ч энэ тоо өсч, улам өргөжих байх. Журмын дагуу холбогдож байгаа айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ хэрээр төвийн эрчим хүчний ачаалал суларч буй.

-Сэргээгдэх эрчим хүчийг  дэмжих ёстой  юм байна гэдгийг мэдэж авлаа.  Харин  хэтийн төлөв  ямар байгаа нь сонирхолтой  байна? 

-СЭХ-ний талаар улсын хэмжээнд том том бодлогууд явж байна. Түүнчлэн манайх хүн амынхаа ¼-г СЭХ-ний хэрэглээгээр   хангасан. Сэргээгдэх эрчим хүч байх хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй гэж хэлнэ. Тиймээс  цаашдаа  үнэ буулгах тал дээр ямар боломж бололцоо байна вэ гэдэгт тал талаасаа анхаарч, арга замаа л эрэлхийлэх хэрэгтэй. Дуудлага худалдаагаар нар, салхины станцаа  хямд зардлаар  бариулчихвал цахилгааны үнэ хямдхан  байх  болно. Нар, салхины эрчим хүчний үнэ, нүүрсний цахилгаан станцын эрчим хүчний үнэ огтлолцох асуудал  ердөө 2-3 жилээр л яригдана. Ирээдүйд СЭХ-ний үнэ бууна эсрэгээрээ харин нүүрсний эрчим хүчний үнэ өснө. Тэгэхээр сэргээгдэхээ ямар ч байсан дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр,  манай улс өөрөө олон улсын байгууллагын гишүүн, хүлэмжийн хийг бууруулах тухай асуудлаар  дэлхийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий.   Нийт бууруулах хүлэмжийн хийний 64 хувийг  эрчим хүчний салбараас, үлдсэн 34 хувийг ХАА болон бусад чиглэлээсээ бууруулна гэж тооцсон. Мэдээж 64 хувиа  СЭХ-ээ өргөжүүлж, шинэчилж, барьж байж л шийднэ шүү дээ. Монгол Улсын Засгийн газар  2030 он гэхэд –Сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) эзлэх хувийг улсын  нийт эрчим хүчний хүчин чадлын  30 хувьд  хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар  бууруулахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах 2050 бодлого, ирээдүйд учрах эрчим хүчний хомсдолоос сэргийлэх төрийн  бодлоготой нийцэж байгаа юм.

-СЭХ гэж яригдаад багагүй хугацаа өнгөрчээ.Харин олсон амжилт гэвэл?

-Тэгэлгүй яах вэ, Монгол Улсад СЭХ хөгжсөн хэд хэдэн үе шат бий.  Нэгдүгээрт,  Засгийн газраас бодлого гаргаад 2001-2010 оны хооронд “Буман нар”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 мянган малчин өрхийг хангасан. Дараа нь бид сум суурин газрыг СЭХ-ээр хангаж үзсэн. Үүнд Засгийн газраас бодлогын хэмжээнд төсөв, хөрөнгө зарцуулсан. Өнөөдрийн байдлаар нэг л сум үлдсэн, бусад нь төвийн эрчим хүчинд холбогдсон. Малчнаасаа эхлээд сум суурин, улсын хэмжээнд хүртэл СЭХ ашиглах  асуудлыг  бодлогын хүрээнд дэмжиж ирсэн.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтарч “Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна.

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэд шалгалтын удирдамжийг танилцуулан эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулж байна.

Тус хяналт шалгалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн З.Гэрэлт-Үжин, Захиргаа, удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан ажилтан Х.Түвшинжаргал болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат, ахлах шинжээч М.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр хариуцсан төслийн менежер А.Цолмонтуяа, Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган, Э.Мөнхшүр нар оролцов. Уулзалтын эхэнд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор НИТХ-ын дарга А.Баярт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Азийн сангаас нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Азийн сан нь “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулав. Тус компакт гэрээний хүрээнд үндсэн 3 төсөл хэрэгжиж буй. Үүнд, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” , “Хаягдал ус дахин боловсруулах төсөл” , “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл” багтаж байна. Эдгээр төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс төслийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд НИТХ дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжиж байгаа “Азийн тэсвэртэй хотууд” төслийг танилцуулав. Энэ төслөөр хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, байгаль орчны тогтвортой үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, гамшгийн эрсдэлийн удирдлага, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулах зорилготойг онцоллоо. Иймээс иргэн, төр болон бусад талуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

НИТХ-ын дарга А.Баяр НИТХ нь гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг удирдаж ажилладаг. Иймээс Азийн тэсвэртэй хотууд төслийг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн Азийн сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд Улаанбаатар хотод шийдэх шаардлагатай чухал асуудлууд руу чиглэж байгаа учир хамтын ажиллагаа өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм12 цаг өмнө

Д.Пүрэвсүрэн:  Эрчим  хүчний хараат байдлаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал

Нийгэм13 цаг өмнө

“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

Улс төр13 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Нийгэм17 цаг өмнө

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

Нийгэм17 цаг өмнө

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

Нийгэм19 цаг өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Нийгэм19 цаг өмнө

Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ

Нийгэм19 цаг өмнө

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 11.9 хувиар өслөө

Нийгэм19 цаг өмнө

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг зөвлөлөө

Улс төр20 цаг өмнө

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг20 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийгэм21 цаг өмнө

АТГ: Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд мэдээллийн ил тод байдлыг хангав

Нийгэм21 цаг өмнө

Эрүүл мэндийн сайд “11-11 төв”-д сар бүр ажиллана

Нийгэм21 цаг өмнө

Зочид буудал, аялал жуулчлалын бааз, амралтын газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ

Улс төр21 цаг өмнө

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Энтертайнмент21 цаг өмнө

“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана

Нийгэм21 цаг өмнө

Намрын хуурайшилтын үед сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Улс төр21 цаг өмнө

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав

Нийгэм2 өдөр өмнө

Зайсангийн хуучин гүүрийн урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 12-ны шөнө хаана

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа

Нийгэм2 өдөр өмнө

Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч Дато Амаржит МҮОХ-нд зочиллоо

Нийгэм2 өдөр өмнө

Арваннэгдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Мөрдөн шалгах ажиллагаанд 859 хэрэг шалгагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Хамтарсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Нийгэм2 өдөр өмнө

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийгэм2 өдөр өмнө

Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд 400 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийгэм2 өдөр өмнө

ОБЕГ: Өнгөрсөн 7 хоног гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм2 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг9 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим