Нийгэм
Олимп, дэлхийн оддын энгэрт “Алтан Од”, “Алтан Очир” гялалзана
Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр Олимп, Паралимп, дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан баг тамирчид өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор энгэрээ чимлээ.
“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нар шагнагдсан бол “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртлээ.
Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Олимпизмын нэгэн дээвэр дор Олимп, Паралимп нь салшгүй холбоотой. Та бүхний хөдөлмөр, гавьяа хүүхэд багачууд, ард иргэдэд эерэг бүхнийг түгээх гэрэл гэгээ” хэмээн онцлов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм9 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ