Нийгэм
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 2 үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.
Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд үе шаттай ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан хэдий ч бохир дамжуулах шугам болон лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймээс лаг хатаах, шатаах үйлдвэрийг ахиж шинээр байгуулахаас өөр аргагүйд хүрээд буй юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Одоогоор манай улс лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Гэтэл бусад орнууд үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэрийг барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлана” гэв.
Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлах үүргийг нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшинд даалгасан байна. Эл үйлдвэрүүд ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах, цаашлаад хог цуглуулах менежментийг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм9 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ