Нийгэм
Т.Мөнхсайхан: Ёс зүй, харилцаа хандлагаас эмчилгээ эхэлдэг

Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль жил бүр оюутны “Андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Андгай өргөх ёслол”-д Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, МУ-ын Ардын багш, БУ-ны доктор, профессор А.Гүрбадамын хамт эрүүл мэндийн салбарын ажилчдын “Харилцаа, хандлага” сэдвээр оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан “Хүнийг бусдаас ялгадаг зүйл нь хүн чанар. Ялангуяа эмч хүн илүү сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой. Хэрвээ би эсвэл миний ойрын хүн өвдчихвөл эмч надтай яаж харьцвал надад тааламжтай байх вэ гэдгийг байнга бод. Учир нь ёс суртахуун, харилцаа хандлаганаас эмчилгээний эхлэл тавигддаг. Та нар бол манай улсын эрүүл мэндийн салбарын ирээдүй. Оюутны андгайд “Шударга ёс, хүнлэг чанар, ёс зүйг дээдлэн сахих” гэдэг үг бий.
Өргөсөн андгайдаа үнэнч байж том өөрчлөлтийг авчрах хүмүүс нь та бүхэн шүү. Цаг үе биднээс ёс зүйг шаардаж байна. Манай анагаахын сургалтын систем сайн эмч бэлтгэх тал дээрээ маш сайн анхаарсан. Одоо цаашдаа хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, ёс суртахууны хичээлийг оруулах хэрэгтэй. Ёс зүй өндөртэй байвал ямар ч амжилтад хүрч чадна” гэлээ.

Нийгэм
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны замын төсөл.
Хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр урт барина.
Уг авто замын төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй бөгөөд олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлана.
Мөн төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох юм.
Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна