Нийгэм
ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ АРВАННЭГДҮГЭЭР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, салбарын бэлэн байдлыг хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэх “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” өнөөдөр /2024.10.22/ “Корпорайт Конвейшн Центр”-ийн хурлын танхимд эхэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөн Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50 жил, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байгаа юм. Уг зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар, тархвар судлагч, вирус судлагч эмч зэрэг 270 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичиг Д.Очирбат мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд уншиж танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич П.Нямдаваа тэргүүтэй үе үеийн эрдэмтэн, доктор, эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лавлагаа лаборатори нь вирусийн геномын бүрэн дараалал тогтоох шинжилгээг хийх чадамжтай болж, харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаа тогтвортой ажиллаж байгааг дурдав.
Мөн томуугийн тандалтын мэдээллийн тогтолцоонд 2009 оноос эхлэн эрүүл мэндийн салбартаа анхдагч болох онлайн-вэб-д суурилсан тогтолцоог бүрдүүлж чадсан нь мэдээллийг цаг хугацаанд нь авах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, аймаг бүр өөрсдийн томуу, томуу төст өвчний өвчлөлийн түвшинг үнэлэх боломжоор хангагдсан” талаар онцоллоо. Түүнчлэн ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте оролцогсдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор П.Нямдаваа нар үг хэлэв.
Жил бүр томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд дэгдэлт үүсгэж, эмнэлгийн орны ачааллыг ихэсгэх, үүнтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын ажлын ирц буурах зэргээр улс орны нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээн дарамт учруулдаг.
Тиймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цартахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй бусад салбарууд, ард иргэдийн үүрэг, хариуцлага болж байна. Зөвлөгөөнийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа удирдаж, “Томуугийн тандалтыг тогтолцоо үүсэж хөгжсөн түүх” ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, “ДЭМБ-аас баримталж буй ТТӨ-ний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний бодлого чиглэл” ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Дуламрагчаа, “Монгол Улсын хэмжээнд ТТӨ-ний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого, чиглэл” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын газрын дарга Р.Гантуяа нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд ДЭМБ, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Томуугийн улиралд нийт 300,000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулсан.
Иймд энгийн сэргийлэлтийн арга болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ аргыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогсдын зүгээс уриалж байлаа.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ