Нийгэм
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно

МУИС-ийн Номын сангийн “e-library.num.edu.mn” цахим санг уншигчдад танилцуулах, сурталчлах, цахим бүтээлийг судалгааны эргэлтэнд оруулах, практик хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино.
МУИС-ийн Номын сан нь уншигч-хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлан, түүнд тулгуурлан үйл ажиллагаагаа сайжруулах, шинэлэг бүтээгдэхүүн-үйлчилгээ нэвтрүүлэхэд анхааран ажилладаг. Номын санд биечлэн очих шаардлагагүй, хэрэгцээт мэдээллийг цахимаар авах боломжийг уншигч-хэрэглэгчдэд олгох зорилгоор 10 жилийн өмнө эхлүүлж байсан цахим сан өнөөдөр 13,000 гаруй цахим материалтай буюу хамгийн их дататай Номын сангийн дэргэдэх бие даасан анхны цахим сан болон өргөжин тэлсэн байна.
2015 онд өөрийн Номын сангийн Коха програмд нэмэлт хөгжүүлэлт хийж, цахим номын сангийн хэсгийг шинээр бий болгон МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг, МУИС-д хамгаалсан магистрын судалгааны бүтээл, докторын диссертацийг цахим хэлбэрт шилжүүлэн оруулж эхэлсэн. Мөн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчээс албан ёсны зөвшөөрөл авсан бүтээлээр цахим сан хөмрөгийг баяжуулах ажил тасралтгүй хийгдэж ирсэн бөгөөд эдгээр ном, сурах бичиг, сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүн бүр зохиогчийн эрхийн хамгаалалттай гэдгээрээ онцлогтой. Ийнхүү хөгжүүлсэн цахим сангийн хандалт Ковид-19 цар тахлын үед болон түүнээс хойш тасралтгүй өсөж, уншигч-хэрэглэгчдийн хэрэгцээ-шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн-үйлчилгээний нэг болсон юм.
Сүүлийн жилүүдэд уншлага-үйлчилгээнд их гардаг монгол хэлээр хэвлэгдсэн хэвлэмэл ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг дижиталчлах ажлыг эрчимжүүлснээр цахим сан хөмрөг хурдацтай нэмэгдэж, Цахим санг тусад нь хөгжүүлэх шаардлага үүссэн. Одоо нээлтээ хийж буй шинээр хөгжүүлсэн “e-library.num.edu.mn” цахим номын санг уншигч-хэрэглэгчид ашиглахад хялбар, ойлгомжтой болгох тал дээр анхааран ажилласан бөгөөд энэхүү цахим номын сандаа албан ёсны эрх эзэмших зөвшөөрөл авахаар Оюуны өмчийн газарт хандаад байна.
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН” нь МУИС-ийн хэрэглэгчдэд нээлттэй, хамтын ажиллагаатай Төрийн өмчийн 5 их сургуулийн /ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС/ хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд цаашид олон нийтэд хэрхэн яаж нээлттэй болгох асуудлыг судалж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.