Нийгэм
“Ирээдүйн төлөөх шийдэл” эрүүл ахуйч, тархвар судлаачдын зөвлөгөөн боллоо

Эрүүл ахуйч, тархвар судлаачдад зориулсан “Ирээдүйн төлөөх шийдэл” дөрөвдүгээр зөвлөгөөн энэ сарын 4,5-ны өдрүүдэд боллоо.
Энэхүү зөвлөгөөнд ЭМЯ, ДЭМБ, ЕТГ, ЭМХТ, УНТЭ, АШУҮИС, НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХАБҮЛЛ-ийн удирдах ажилтнууд болон нийслэл, орон нутгийн эрүүл ахуйч, тархвар судлаачдын төлөөлөл оролцож, эрүүл ахуй, халдвар судлалын салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.
Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай улсад үндэсний эрүүл ахуйч, тархвар судлаачдыг бэлтгээд 61 жил, Эрүүл ахуй, халдвар судлалын алба байгуулагдаад 91 жил болжээ. Энэ хугацаанд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, сурч хүмүүжих, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг авах нөхцөлийг хангуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг дурьдахад таатай байна.
Тэртээ 1933 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны харьяанд “Ариун цэвэр-бактер шинжилгээний институт”-ийг байгуулж байсан нь өдгөө Эрүүл мэнд яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын Салбарын хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйл газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг бие даасан байгууллага болон төрийн байгууллагуудын бүтцийн нэгж хэлбэрээр эрүүл ахуй, халдвар судлалын тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна” хэмээн онцлов.
Мөн тэрбээр, аливаа өвчнийг үүсгэж буй суурь шалтгаан, анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг судалж илрүүлснээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ тодорхойлж, улмаар нотолгоо, судалгаанд тулгуурсан бодлогоор өвчлөлийг бууруулж, хүн амын эрүүл дундаж наслалтыг уртасгах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь эрүүл ахуй, тархвар судлалын салбар гэж үзэж байна гэлээ.
Салбар хуралдааныг “Эрүүл ахуй, тархвар судлалын салбарт тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар чиглүүлж, ДЭМБ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд эрүүл ахуйч, тархвар судлаачдын оролцоог хангах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцлоо. Тэрбээр энэ үеэр эрүүл ахуй, тархвар судлалын тулгамдсан асуудал, шийдэл, Нийгмийн эрүүл мэндийн хүний нөөцийн өнөөгийн байдал, Эрүүл ахуй, тархвар судлалын тандалт, Эрүүл ахуйн хяналт, лаборатори, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг тодорхой асуудалд анхаарал хандуулж, тулгамдсан асуудлынхаа шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг дурдаад зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Зөвлөгөөний үеэр судлаачид монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг үүсгэхэд нөлөөлж буй нийгэм, экологи, орчны олон эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй ажил болж буйг онцолж байлаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.