Энтертайнмент
“Бүргэдийн баяр” ирэх оны гуравдугаар сард болно
“Бүргэдийн баяр” 2025 оны гуравдугаар сарын 8, 9-нд болно.
Казах үндэстний ёс зан заншил, махчин шувууг гаршуулан сургах уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох аж.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.
Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ.
Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.
Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар
Энтертайнмент
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин өрсөлдөнө
Энтертайнмент
“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно
Монгол Улсын аялал жуулчлалын онцлох үйл ажиллагааны нэг мөсний баярыг жил бүрийн 3 дугаар сарын 2,3-ны өдөр зохион байгуулдаг.
Ирэх жил мөсний баяр болох өдөр сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах санал боловсруулж, шинээр байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн.
ССАЖЗЯ-наас “Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх оны 2 дугаар сарын 13-23-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.
Ташрамд, “Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцжээ.
Энтертайнмент
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархлыг төлөвшүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн. Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах бодлогын дагуу ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан хэвлүүллээ.
Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн бөгөөд тэрээр одоо Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхлээд байна.
Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг өчигдөр болсон “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өглөө.