Нийгэм
Иргэдийн гаргасан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн үр дүнг тайлагнаж байхыг үүрэг болголоо

Даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг Засаг дарга Б.Зоригтбаяр удирдан явуулав. Шуурхайн эхэнд өнгөрсөн долоо хоногийн үүрэг даалгаврын биелэлт, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн биелэлт, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр, Жаргалант сумын цаг үеийн ажлын мэдээлэл, томуу, томуу төст өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар БОЭТ-ийн мэдээлэл хийлээ.
Үүний дараа аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр дараах үүрэг даалгаврыг өглөө.
- 2024-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахад бэлтгэж ажлын хэсэг байгуулах. Ажлын хэсэгт холбогдох албаны мэргэжилтнүүдээс гадна мэргэжлийн төлөөллийг оролцуулах,
- 2025 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ долоо хоногт эцэслэн батлагдана. Үүний дараа аймгийн 2025 оны төсвийг батлуулна. Тухайн оны тавдугаар сарын 31-ээс өмнө худалдан авах ажиллагаа дуусах хуулийн заалттай. Байгууллагуудаас ирсэн саналыг эрэмбэлж, зураг төсвийн ажлыг эрчимжүүлнэ.
- Аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг батлуулах ажлын хэсгийг МАН болон АН-ын төлөөлөгчидтэй хамтран байгуулах,
- 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлж, ирэх долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх,
- Төрийн албан хаагчид харилцаа хандлагатаа анхаарч ёс зүйтэй байх. Мөн ажлын цагийг баримтлах, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхаарах,
- Иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэж, үр дүнг тайлагнаж байхыг бүх байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна