Нийгэм
III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна

Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилготой Үндэсний баг манай аймагт ажиллаж байна.
Төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийг бууруулах зорилго бүхий “Үндэсний баг” Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдаж, нийслэл, дүүрэг, орон нутагт ажиллаж эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж буй жишиг баг юм.
Үндэсний багт Хавдар судлал үндэсний төвийн химийн эмчилгээний зөвлөх эмч, мөн тус эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, Улсын төв хоёрдугаар эмнэлэг болон III эмнэлгийн ангиографийн эмч, сувилагч, техникч долоон хүн багтжээ.
Манай аймгийн БОЭТ-д энэ сарын 28-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай ажиллана. Энэ хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа
- Хавдрын тусламж үйлчилгээ
- Зүрх судасны тусламж, үйлчилгээ
- Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/
- Гэмтэл согогийн тусламж үйлчилгээг нэн шаардлагатай иргэдэд /хорт хавдартай, хавдар нь дахисан, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, яаралтай үеийн хагалгаа/ тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сургах, мэргэжил арга зүйгээр хангах юм.
Орхон аймагт ажиллаж буй Үндэсний багийн ахлагч Хавдар судлал үндэсний төвийн Химийн эмчилгээний зөвлөх зэргийн эмч Н.Орхон “Орхон аймгийн БОЭТ суурь бааз, боловсон хүчин сайтай эмнэлэг. Бидний багийн гол зорилго орон нутаг дахь бааз сайтай эмнэлгүүддээ зарим эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэх, нутагшуулахад ажлын байран дээр нь зөвлөн туслах үйлчилгээг цогцоор нь үзүүлж буйгаарай онцлог юм. Тэр хэрээрээ нийслэл рүү явах урсгалыг сааруулж, орон нутагтаа эмчилдэг болохыг зорьж байна. Ингэснээр цаг хугацаа, эдийн засаг талаасаа тухайн иргэнд өндөр ач холбогдолтой. Орхон аймгийн БОЭТ бүсийн хэмжээнд зарим төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлээд эхэлсэн нь сайшаалтай. Мөн зарим чиглэлээр эмч, мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэж байгаа нь туйлын сайн” гэлээ.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм41 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент47 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад45 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна