Нийгэм
“Toyota prius” машины үнийг системээс автоматаар үнэлэх туршилт эхэллээ

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв” ажиллаж эхэлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, боловсронгуй болгож, үйлчлүүлэгч, ААН, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх, хууль ёсны гадаад худалдааг дэмжих зорилтыг хэрэгжүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд 2024 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 117.6 мянган суудлын автомашин импортолсноос 88 хувийг нь Япон улсаас импортолсон бол үүний 94 хувийг импортлогчийн мэдүүлсэн үнээр гаалийн үнийг тогтоосон байна.
Туршилтын хугацаанд нийт 8 мянга гаруй “Toyota pruis” маркийн суудлын автомашины бүрдүүлэлт хийгдсэнээс улаан төлөвт байгаа 47.1 хувийг бүрдүүлэлтийн үнийг системээс автоматаар үнэлсэн. Энэ нь хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Иймээс иргэн, ААН та бүхэн мэдүүлж буй тээврийн хэрэгслийнхээ үнэ болон холбогдох зардлуудыг үнэн зөв мэдүүлснээр цахимаар бүрдүүлэлтээ хийж өөрийн цаг хугацаагаа хэмнэх олон давуу талтай болсон байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.