Connect with us

Нийгэм

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг дурдав. Монгол хүний дундаж наслалт 71.5 байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр богино байгаа гэлээ. Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие мах бодийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр дурдаад монгол хүн бүр хорт зуршлаас ангид байж, эрүүл мэнддээ анхаарах нь өрхийн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэй гэв. Монгол Улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын 20 хүрэхгүй хувь нь сэтгэл зүйчтэй байгаа гэдэг тоо баримтыг энэ үеэр дурдаад өсвөр насны хүүхдүүд, залуучуудын сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч, үнэ цэнтэй санал санаачилга гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан үг хэлсэн юм. Дэлхий дахинд эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгаа цаг үед “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлоход хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн зөвлөгөөний оролцогч бүрд тэрбээр чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Сэтгэл зүйн эрүүл мэнд орчин цагт ач холбогдол өндөртэй, хүн бүрийн анхаардаг сэдэв болсныг хэлээд цар тахал нь нийгмийн харилцааг хумьж, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөөлсөн нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг огцом нэмэгдүүлсэн болохыг тэрбээр хэлсэн үгэндээ дурдаад “Ялангуяа манай улсад архи, мансууруулах бодисын хэтрүүлсэн хэрэглээ, цахим донтолт, мөрийтэй тоглоом зэрэг асуудлууд огцом ихсэж, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан” гэдэг тоо баримтыг үндэсний зөвлөгөөний индрээс танилцуулав. Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 1984-1992 онтой харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгдсэн байна. Үүний дунд сэтгэл түгшилт 18 хувьтай, архаг ядаргаа 16 хувь, нойргүйдэл 17 хувь байгаа аж.

Улсын Их Хурлын зүгээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хэлсэн. Түүнчлэн мэдрэл, сэтгэцийн эмгэгийг оношлох асуумж, судалгааг тодорхой давтамжтай хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх цаашдын бодлогыг тодорхойлоход талууд анхаарах хэрэгтэй талаар дурдаж байв. Төгсгөлд нь Л.Энхнасан дарга өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэх илтгэл, судалгаанууд нь Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд нэн тулгамдаад буй асуудлууд болохыг тэмдэглээд зөвлөгөөний оролцогчдоос нийгмийн сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлуудыг бодитой тодорхойлж, нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээнүүдийг боловсруулахад үнэтэй санал, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.

Монголчууд эртнээсээ сэтгэлийн амар амгалан нь эрүүл мэндийн суурь хэмээн үздэг уламжлал, туршлагатай болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлээд, орчин цагт үүнийг шинжлэх ухаанаар нотолж, нийтээр хүлээн зөвшөөрдөг болсныг дурдав. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь өндөр хатуулагтай архи, тамхи, агаарын бохирдлоос үүдэлтэй, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлүүд байдгийг дурдаад цаашид урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарах нь өндөр үр дүнтэй хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ. Төр засгаас архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд бий болсон эерэг нөлөөний талаар дурдсан. Тамхины хэрэглээ, түүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн танилцуулж байв. Технологийн дэвшлийн нөлөөгөөр сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудад нийтээр анхаарах шаардлага үүсснийг хэлээд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мөн танилцууллаа. Хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндээс өрхийн, нийгмийн сэтгэл зүй бүрдэх учраас бүх шатандаа анхаарч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг чанаржуулан өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхтэй холбоотой асуудлыг хөндөж байв. “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнд оролцож буй мэргэжилтнүүд салбар хоорондын уялдааг хангаж, асуудлыг бодитой тодорхойлж, цогцоор нь хэлэлцэж үнэтэй зөвлөмж гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлээд бүх талаар дэмжин ажиллахаа Т.Мөнхсайхан сайд илэрхийллээ.

Дараа нь ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үг хэлсэн. Хүн амд үзүүлэх нийгмийн сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бүх түвшиндээ анхаарч буй нь хүн төвтэй хөгжлийн бодлогын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд, хувь хүний сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн нөлөөллийн талаарх баримтуудыг дурдсан. Монгол Улсын залуучуудын амиа хорлолт бүс нутгийн болон дэлхийн дундажтай харьцуулахад өндөр байгаа гээд нөлөөлөх олон шалтгаан, дэмжлэгийн тогтолцоо сул байгааг хэлсэн. Хүн сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл дунд байдгийг дурдаад үүнээс хамгаалах, сэргийлэхийн тулд бүх нийтийн оролцоо, санаачилга чухал гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлээд “Үндэсний зөвлөгөөнөөр салбар бүрийн онцлог, мэргэжлийн ур чадварыг нэгтгэн монгол хүн бүрд аюулгүй, эрүүл сэтгэц-нийгмийн орчныг бүрдүүлэх олон талт хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор цуглажээ. ДЭМБ бүх талаар дэмжин ажиллана” хэмээлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нийгэм, цаг үе, технологийн өөрчлөлт залуучуудын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлээд талууд үүнд анхаарах шаардлагатай гэв. Эдгээрийг бууруулах чиглэлээр Монгол Улс боловсролын хөтөлбөр дэх эрүүл мэндийн агуулгыг сайжруулж, сэтгэл зүйн эрүүл мэндийн агуулгаар баяжуулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлэн бэхжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүх төрлийн хүчирхийллээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, залуучуудыг мэдээлэлжүүлж, сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах санал санаачилгад оролцуулах шаардлагатайг тэмдэглэсэн. Монголын залуучуудын сэтгэл зүй, сэтгэцийн асуудлыг анхаарах нь нэн чухал байгааг тэрбээр хэлээд залуу хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалсан, нийгэм, эдийн засгийн бат бөх байр суурьтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газар манлайлж, иргэний нийгэм, хөгжлийн түншлэлийн хүрээнд хамтрах боломж бий гээд үндэсний зөвлөгөөний оролцогчдод амжилт хүсэв.

Ийнхүү “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан. Тэрбээр “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн талаар товч танилцуулаад хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөө, үр дагаварыг дурдсан. Өрхийн орлого нь нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тоо баримтад үндэслэн тайлбарлаад, өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар, тогтмол их байгаагийн нөлөөгөөр гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байгаа гэв. Иймд иргэн бүр гэмт хэргийн хохирогч болох эрсдэл дунд аж төрж байгааг дурдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгааны дүнг танилцуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолт, депресс, архины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн, үүнээс үүдсэн үр дагаварыг тайлбарлав. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт өөр үр дүнтэй байгааг судалгаанд дурджээ. Сэтгэл гутралын түвшнээр манай улс олон улсын дундажаас дээгүүр, амиа хорлолтын талаарх тоогоороо бүс нутаг, олон улсын дундажаас мөн өндөр байгааг танилцуулсан. Дийлэнх улс оронд өндөр настнуудын амиа хорлолт их байдаг атал манай улсын хувьд залуучуудын амиа хорлолт өндөр байдаг нь нийтээр анхаарах, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсны илэрхийлэл гэлээ. Иймд салбар хоорондын уялдааг хангаж, тогтолцоо бүрдүүлэн, цогцоор арга хэмжээ авах шаардлагатай гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын түвшинд нийтлэгээр, үр дүнтэй хэмээн хэрэгжүүлдэг зургаан хөтөлбөрийн талаар нэгбүрчлэн танилцуулаад үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай хэмээсэн.

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим