Дэлхий дахинд
Вануату улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, барилга байгууламж сүйджээ
Вануату улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр /2024.12.17/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алджээ.
Газар хөдлөлтийн гүн нь Порт Вила хотоос баруун урд зүгт 57.1 км зайд хөдөлсөн талаар мэдээллээ. Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамигийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Тус улсад 2023 оны 03 дугаар сард 6.6 магнитуудын хүчтэй газар хөдөлж, 30,000 айл өрх өртөж, 5000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд амьдарсаар байна. Гамшигт үзэгдлээс хойш 15 хоногийн дараа ч хүнсний аюулгүй байдал, ундны усны хомсдол, уснаас үүдэлтэй өвчлөл түүнийг дагалдах аюул үүсч байсан байна.
Дэлхий дахинд
Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ
Хятадын эрдэмтэн “Галзуу Ли” болон түүний багийнхан металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулах чадвартай жижиг дрон зохион бүтээжээ.
Нисгэгчгүй онгоцууд нь ердийн цацраг туяанаас 200 сая дахин хүчтэй хэт улаан туяаны лазерыг тусгаж, металл зүсэх чадвартай.
Энэхүү систем нь дэмжигч төхөөрөмжөөр дрон руу лазер тусгаж, хүчийг нь 30 кВт-аас дээш хэмжээнд хүргэнэ.
Ирээдүйд олон дрон зорилтот газруудыг илрүүлэхийн тулд тус системийг ашиглаж, лазерын тусламж авах хүсэлтийг гаргаж, хүчээ нэмэгдүүлэх боломжтой.
Уг систем нь дурантай төстэй хоёр хоолой ашиглаж, нэг нь лазерыг хүлээн авах, нөгөө нь зорилтот газарт чиглүүлэх зориулалттай гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Дэлхий дахинд
АНУ-ын Нью-Йорк мужид өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
АНУ-ын Нью-Йорк мужийн баруун бүс нутгаар 12.2 м зузаан цас орж, 17-20 метр секунд хүрч цасан шуурга шуурсаны улмаас хот хоорондын авто тээврийн замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зуун том оврийн тээврийн хэрэгсэл цасанд боогджээ.
Мөн тус мужийн Эри хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулсан байна.
Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хэвээр байх тул цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах, мэргэжлийн байгууллагын мэдээ, мэдээллийг тогтмол авч, сэрэмжлэхийг ч мөн уриаллаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 3745 алба хаагч холбогдох арга хамжээг хэрэгжүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
“Амазон” Италид дрон хүргэлтийн анхны туршилтаа хийлээ
“Амазон” компани Италийн Сан Салво хотод дрон хүргэлтийн анхны туршилтаа амжилттай хийжээ.
Туршилтад тус компанийн хамгийн сүүлийн үеийн автоматжуулалт өндөр загвар болох MK30 дроныг ашигласан байна.
Энэхүү загвар нь саад тотгорыг даван туулах чадвартай бөгөөд бусад онгоцноос зайлсхийхийн тулд компьютерийн харааны дэвшилтэт технологиор тоноглогджээ.
Прайм Эйр Итали нь 2025 онд дээрх аргачлалаар арилжааны үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөж байна.
MK30 дрон нь 5 фунт (2.27 кг) хүртэл жинтэй бөгөөд АНУ-д Beyond Visual Line of Sight (BVLOS) ажиллуулах зөвшөөрөлтэй аж.
“Амазон” компани нь 2025 онд дээрх үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх зорилгоор Италийн эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Шивээхүрэн боомтод 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл туршина
-
Нийгэм23 цаг өмнө
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Утга зохиолын 7 хоног” болж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлд байрлах гаалийн хяналтын бүсүүд энэ оныг дуустал уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Toyota prius” машины үнийг системээс автоматаар үнэлэх туршилт эхэллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Д.Өлзийбат: Сайжруулсан түлшний орц өөрчлөгдөөгүй
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ