Дэлхий дахинд
АНУ-ын хөлөг онгоцноос авдаг төлбөрөө бууруулахгүй бол Панамын сувгийг эргүүлж авна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх сард тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авсныхаа дараа Панамын сувгийг буцаан өгөхийг шаардаж магадгүй гэдгээ мэдэгджээ. Панам улс АНУ-ын тэнгисийн цэргийн болон худалдааны хөлөг онгоцуудыг тус сувгаар нэвтрүүлэхэд “хэт өндөр” төлбөр авч байна. Хэрвээ АНУ-аас Панамд үзүүлдэг өгөөмөр сэтгэлийн тусыг хүндэтгэж, ёс зүйн болон хууль эрх зүйн зарчмуудыг дагаж мөрдөхгүй бол АНУ тус сувгийг бүтнээр нь буцааж өгөхийг шаардах болно гэсэн байр суурийг Трамп илэрхийлжээ.
Харин Панам улсын ерөнхийлөгч тус суваг нь хууль ёсны дагуу Панамын эзэмшил болохыг баталж, сувгийн төлбөрийг хэн нэгний хүсэл сонирхолд тааруулахгүй, Панамын бүрэн эрхийг хэлэлцэхгүй гэсэн хариу мэдэгдэл хийсэн байна.
Трамп Панамын сувгийг АНУ-д эргүүлэн өгөх нь зөвхөн Панамын асуудал болохоос биш Хятад болон бусад улс оронд хамаагүй гэдгийг ч онцолжээ. Учир нь Хятад улс сүүлийн жилүүдэд Төв болон Өмнөд Америкийн орнуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа юм. Панамын сувагт Хятадын шууд оролцоо байхгүй. Гэхдээ Хонгконгийн томоохон групп тус сувгийн хоёр талын боомтуудыг удирддаг юм байна. Панам улсын ерөнхийлөгч Хосе Раул Мулино “Панамын суваг болон түүний ойр орчмын газар нутгийн метр квадрат бүр нь Панам улсад харьяалагддаг, цаашдаа ч ийм байх болно, манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал наймааны хэрэгсэл биш, сувгийн төлбөрийг хэн нэгний хүсэлт нийцүүлэн өөрчилдөггүй болохыг анхааруулж, Хятад болон бусад ямар нэг улсын шууд болон шууд бус нөлөө байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Мөн тэрээр АНУ-ын засаг захиргаатай сайн, хүндэтгэлтэй харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлж, Панам, АНУ хоёр хууль бус цагаачлал, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстойг онцолжээ.
АНУ Панамын сувгийг Атлантын болон Номхон далайг холбосон тээврийн гол суваг болгох зорилгоор 20-р зууны эхээр анх бүтээн босгосон. 1977онд Панам улстай гэрээ байгуулснаар сувгийг Панамын хяналтад бүрэн шилжүүлэх зөвшилцөлд хүрснээр 1999 онд тус сувгийн хяналтыг Төв Америкийн Панам улсад бүрэн шилжүүлсэн юм. Одоо Панамын сувгаар жилд 14мянга орчим хөлөг онгоц нэвтэрдэг нь олон улсын далайн худалдааны 2,5%ийг бүрдүүлдэг юм байна. Панамын суваг нь АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хий зэрэг түүхий эдийн экспортын гол усан зам болохын зэрэгцээ Азиас Америкийг чиглэсэн худалдааны гол зам болж байдаг юм.
Дэлхий дахинд
Вануату улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, барилга байгууламж сүйджээ
Вануату улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр /2024.12.17/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алджээ.
Газар хөдлөлтийн гүн нь Порт Вила хотоос баруун урд зүгт 57.1 км зайд хөдөлсөн талаар мэдээллээ. Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамигийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Тус улсад 2023 оны 03 дугаар сард 6.6 магнитуудын хүчтэй газар хөдөлж, 30,000 айл өрх өртөж, 5000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд амьдарсаар байна. Гамшигт үзэгдлээс хойш 15 хоногийн дараа ч хүнсний аюулгүй байдал, ундны усны хомсдол, уснаас үүдэлтэй өвчлөл түүнийг дагалдах аюул үүсч байсан байна.
Дэлхий дахинд
Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ
Хятадын эрдэмтэн “Галзуу Ли” болон түүний багийнхан металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулах чадвартай жижиг дрон зохион бүтээжээ.
Нисгэгчгүй онгоцууд нь ердийн цацраг туяанаас 200 сая дахин хүчтэй хэт улаан туяаны лазерыг тусгаж, металл зүсэх чадвартай.
Энэхүү систем нь дэмжигч төхөөрөмжөөр дрон руу лазер тусгаж, хүчийг нь 30 кВт-аас дээш хэмжээнд хүргэнэ.
Ирээдүйд олон дрон зорилтот газруудыг илрүүлэхийн тулд тус системийг ашиглаж, лазерын тусламж авах хүсэлтийг гаргаж, хүчээ нэмэгдүүлэх боломжтой.
Уг систем нь дурантай төстэй хоёр хоолой ашиглаж, нэг нь лазерыг хүлээн авах, нөгөө нь зорилтот газарт чиглүүлэх зориулалттай гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Дэлхий дахинд
АНУ-ын Нью-Йорк мужид өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
АНУ-ын Нью-Йорк мужийн баруун бүс нутгаар 12.2 м зузаан цас орж, 17-20 метр секунд хүрч цасан шуурга шуурсаны улмаас хот хоорондын авто тээврийн замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зуун том оврийн тээврийн хэрэгсэл цасанд боогджээ.
Мөн тус мужийн Эри хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулсан байна.
Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хэвээр байх тул цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах, мэргэжлийн байгууллагын мэдээ, мэдээллийг тогтмол авч, сэрэмжлэхийг ч мөн уриаллаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 3745 алба хаагч холбогдох арга хамжээг хэрэгжүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
Иргэдээ чадавхжуулж байж, Кибер аюулгүй байдал хангагдана
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр Москвад суралцаж буй монгол оюутан анхны дүрээ бүтээжээ
-
Улс төр20 цаг өмнө
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдлээ
-
Улс төр1 цаг өмнө
С.Одонтуяа: Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Улс төрийн намуудын анхааралд
-
Нийгэм20 цаг өмнө
106 сорьцноос H1N1 вирус, 107 сорьцноос синтициал вирус илэрчээ
-
Нийгэм20 цаг өмнө
Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа