Нийгэм
Махны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байхад худалдан борлуулж байжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 113 дугаар тушаалаар Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтын явцад илэрсэн дүнг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, МЭЕГ-ын Мал Эмнэлгийн Хяналт Баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх танилцууллаа.
Амгалан зах, Баялаг-Ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төвийн хүнсний лабораторид хяналт, шалгалт хийхэд Зургаан лабораторийн тав нь итгэмжлэгдээгүй зөрчил илэрсэн байна.
-Махны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байхад худалдан борлуулж байсан
-Нийслэлийн мал эмнэлгийн газар улиралд нэг удаа хяналтын дээж шинжилдэг, хяналтын хугацаа хэт хол
-Лаборатори нь Итгэмжлэгдээгүй байхад иргэдээс мөнгө авч шинжилгээ явуулдаг гэх мэт зөрчил илэрсэн байна.
МАЛ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГААС НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ХУДАЛДААНЫ ТӨВД БОРЛУУЛАГДАЖ БАЙГАА МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ДЭЭЖ АВЧ ШИНЖИЛСЭН БАЙНА.
Үхрийн мах, Хонины мах, Ямааны мах, Адууны мах, Тэмээний мах, дайвар бүтээгдэхүүнээс нийт 58 сорьц авч, гурван төрлийн шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй байна. Харин
-Махны хадгалалт, худалдаалалтын үеийн температурын хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй
-Ажиллагсад зориулалтын ажлын хувцас, малгай, бээлий өмсөөгүй
-Худалдаанд хэрэглэх сав, суулга, хутга, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх тусдаа цэггүй
-Махыг эвдэж жижиглэж шулах байрны ханын зарим хэсгээрээ хуурч унасан, цэвэрлэж халдваргүйжүүлэхэд тохиромжгүй
-Худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлгийн лабораторид орох хэсэг оффисын ажилчдын өрөөтэй давхацсан, урсгал буруу гэх мэт зөрчил илэрсэн байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.