Эдийн засаг
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбай дунджаар 4.27 сая төгрөгийн үнэтэй байна
Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
2024 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байна.
2024 оны12 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.27 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.90 сая төгрөгийн үнэтэй байна.
Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтангууд тодорчээ
НӨАТ-ын урамшууллын 2025 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 15-нд 13:00 цагт Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Тодруулбал, энэ удаагийн тохиролд 2024 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулан и-баримт сугалааны тохирол боллоо. Сугалаанд бүртгүүлсэн 51 672 212 баримт оролцжээ.
Сугалаанд гарч ирсэн тохирлын үндсэн тоо: 99135081
Сүүлийн 3 орон таарсан: 46236 азтан
Сүүлийн 4 орон таарсан: 4650 азтан
Сүүлийн 5 орон таарсан: 476 азтан
Сүүлийн 6 орон таарсан: 49 азтан
Сүүлийн 7 орон таарсан: 5 азтан
Сүүлийн 8 орон таарсан буюу супер азтан: 1 тус тус тодорч нийт 51 417 иргэн азтан болжээ.
Эдийн засаг
Монголбанк: Бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэв.
Эдийн засаг
Онлайн төлбөр тооцоо 2024 оны II улирлын байдлаар 240,677.5 тэрбум төгрөгт хүрчээ
Онлайн төлбөр тооцоо 2024 оны II улирлын байдлаар 240,677.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Онлайн төлбөр тооцоо нь дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болдог.
Монгол Улс нь 2012 онд хөдөлгөөнт банк болон цахим мөнгөний талаар баримтлах бодлогоо баталсан байдаг.
Хөдөлгөөнт банк гэдэг нь гар утас, компьютер, бусад цахим төхөөрөмж ашиглан банк дээр өөрийн биеэр очихгүйгээр өөрийн данс руу хандаж, төлбөр төлөх, банкны үйлчилгээг авах боломжийг харилцагчдад олгож буй банкны үйлчилгээ юм.
2020 он хөдөлгөөн банкны идэвхтэй хэрэглэгч 1,823,585 байсан бол 2024 оны II улирлын байдлаар 2,590,112 болж өсжээ.
Хөдөлгөөнт банкны гүйлгээ нь 2020 онд 66,917 тэрбум төгрөг байсан бол 2024 оны II улиралд 240,677.5 тэрбум төгрөг болж өссөн байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Виз, визийн зөвшөөрөл олголт 98.4 хувьтай байна
-
Нийгэм15 цаг өмнө
Сэлэнгийн Бугантад 17 см цасан бүрхүүл тогтжээ
-
Улс төр12 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
-
Улс төр16 цаг өмнө
“Орано Майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана
-
Улс төр16 цаг өмнө
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ