Нийгэм
Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.
Тодруулбал, 9 машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчид урьдчилсан төлөвлөгөөний дагуу өдөр бүр 3-4 байршилд тогтмол хөрсний усны урсгалыг сааруулах, айл өрхийг нүүлгэх, суваг татах, гарсан мөсөөр далан босгох, илүүдэл мөсийг тээвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хийж байгаа юм.
Мөн дүүргүүдийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран үерийн хамгаалалтын барилга, байгууламжгүй халиа тошин ихэссэн байршлуудад нэмэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж буй. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай томоохон хэсэгт өндөр хүчин чадалтай техник ашиглахыг зорьж байгаа бол гарц, хоолой гаргах, нүхэн болон гүүрэн гарцыг нээх зэрэг ажлыг зайлшгүй хүний гараар хийж байгааг албаныхан онцолж байлаа.
Халиа тошин үүсэж буй шалтгааны талаар ГУББГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Зуны улиралд борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор тухайн байршилд хөрсний ус гарах, хөрсний усны түвшин нэмэгдэх, байнгын урсацтай гол горхи, булаг, шанд сэргэх хандлагатай байдаг. Үүнээс үүдэн халиа тошин үүсдэггүй байсан газруудад ч халиа үүсэх нөхцөл бүрддэг. Мөн айл өрхүүдийн буруутай үйл ажиллагаанаас буюу амины орон сууц барихдаа газар ухаж, булаг, шанд хөндсөн тохиолдолд халиа тошин үүсэж болно. Түүнчлэн хөрсний ус байнгын дулаан газар руу татагдаж байдаг тул галлагааны улиралд шалны халаалт, ханын пийшинтэй айл өрхөөс хөрсний ус гарах тохиолдол элбэг байдаг. Иймд иргэдийг халиа тошин үүсдэг газарт булаг, шанд ихтэй байршилд газар авахгүй байхыг зөвлөж байна” гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.