Энтертайнмент
Барилдааны хуваарьт өөрчлөлт орлоо

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
Зарлигт “Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй болсонг мэдэгдэе…” гэж дурдсан байна.
Иймд Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах байсан Монгол Улсын Маршал, Монгол Улсын баатар, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайдаар 22 жил үр бүтээлтэй ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн сум Увс аймгийн Давст сумын арга хэмжээ нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар болж, нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон байсан “Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан нэгдүгээр сарын 26 руу шилжиж, нэгдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Монгол Улсын “харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдсоныг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ болон “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.
Энтертайнмент
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ ба “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг 2025.04.19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлолоо.
Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна