Нийгэм
Авлигын эсрэг сургалтад 226 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Усны газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Усны газар, Ойн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Радио, телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, Увс, Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-Уул аймгийн болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөө”-ний төсөлд санал өгч, Соёлын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлж, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.
Авлигын эсрэг сургалтад 4 байгууллагын 226 албан тушаалтныг хамруулав.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.