Энтертайнмент
“Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө


Энтертайнмент
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.
Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.
Энтертайнмент
Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 608 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, Даян дэвжээний бөх сумын заан Баясгалангийн Лхагварагчаа үзүүрлэв.
Гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Эв Монгол клуб, Мөнх Өсөх Зам ХХК-ий бөх, сумын заан Д.Саранцогт, тавд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, АвДС-мйн бөх, сумын заан Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Эв Монгол клуб, Загварлаг Шоп ХХК-ий бөх, сумын заан М.Өсөхбаяр нар шалгарлаа.
Аравт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнэ, Төвийн заан Н.Батбилгүүн, Завханы заан Д.Мөнхтулга, Ховдын заан Б.Баярмагнай, Завханы заан Б.Буяндорж нар үлдэв.
Тарвалин хийд болон Сүлд ТВ-ээс уламжлалын дагуу шөвгийн гурван бөхөд бай шагналыг гардуулсан юм.
Өнөөдөр 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаантай.
Энтертайнмент
Чансааны эхний 30 бөхөд багтсан аймаг цэргийн цолтнууд Сар шинийн барилдаанд шууд бүртгүүлнэ

Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн болно.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргаж байгаа юм. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
- Сар шинийн баярт зориулсан барилдаан
- Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
- Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
- Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
- Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
- Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
- Богдхан хайрханы хишиг барилдаан
- Сонгинохайрханы хишиг барилдаан
- Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
- Баянзүрх хайрханы хишиг барилдаан
- Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Чансаа тооцох журам
Даваа Оноо
- 8 даваа 1500
- 7 даваа 1000
- 6 даваа 600
- 5 даваа 400
- 4 даваа 300
- 3 давааа 200
- 2 даваа 100
- 1 даваа 50
- Оролцоо 50
Иймд 2024 оны 10 дугааар сараас эхэлсэн барилдаануудад ИДЭВХТЭЙ оролцож ӨНДӨР АМЖИЛТ гарган чансааны эхний 30 бөхөд багтсан аймаг цэргийн цолтнууд Сар шинийн битүүний бөхийн барилдаанд шууд бүртгүүлнэ.