Нийгэм
Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ
Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ болон харьяа байгууллагын удирдлагууд орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч буй болон ЭМЯ-аас хэрэгжүүлэх бодлого, Улаанбаатар хотын эмнэлгүүд орон нутгийн эмнэлгүүдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэрэг тодорхой бодлого, шийдвэр, асуудлуудын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 04-нд Увс аймагт ажиллалаа.
Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрсөн тусламж үйлчилгээг орон нутаг руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Төвлөрлийг сааруулах” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зорилтод алхмуудын нэг нь аймгуудын БОЭТ болон Нэгдсэн эмнэлгүүдэд “Үндэсний баг” ажиллаж мэс засал, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, тухайн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд онол практикийн сургалт хийх зарчмаар ажиллаж байна.
Ингэснээр орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорьж лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж хүлээгдэл чирэгдэл үүсгэх, санхүүгийн дарамтад өртөх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж авах зэргийг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Энэ удаад Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн “Үндэсний баг”-ийн Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж 2025 оны 02 дугаар сарын 04-ний байдлаар нийт 98 удаагийн үзлэг хийн, хими бай эмчилгээний 17 асуудал шийдвэрлэж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлэн ажиллажээ.
Нийгэм
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замын хөдөлгөөнийг түр хаажээ
Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаажээ.
Иймд зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулав.
Нийгэм
Орхон аймгийн ахмадын ордон хойд бүсдээ жишиг болно
Орхон аймгийн ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гар урлал, чийрэгжүүлэлтийн танхим, спортын өрөө зэрэг хэрэгцээт үйлчилгээгээр ханган, үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Цаашдаа бүсийн хэмжээнд ахмадуудынхаа нэгдмэл байдлыг хангаж, ахмадуудын нийгмийн асуудлын судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ.
Ахмад настны хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийг хэрэгжилтэд онцгойлон анхаарч, ахмадад нийгмийн үйлчилгээ хүргэх, жишиг загварыг гаргах хэрэгтэй байна.
Олон жил яригдсан ахмадын сан бодитой болгож хуульчилсан тул ахмадын холбоод үйл ажиллагаагаа тогтвортой явуулах ХӨШҮҮРЭГ нь болно.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах хуулийг ахмадын холбоодтой хамтран хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшилд тулгуурласан идэвхтэй насжилтын төв байгуулахаар төлөвлөж байгаа.
Үүнд Орхон аймгийн ахмадын хөгжлийн төвийг бүсийн жишиг болгож, ажиллуулж, нөхцөл байдлын үнэлгээг хийх, эрүүл мэндийн түвшинг үнэлэх, хөдөлмөрийн чадварыг оношлох үйлчилгээг хэрэгжүүлнэ.
Нийгэм
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
-
Улс төр6 цаг өмнө
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
-
Энтертайнмент9 цаг өмнө
Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвани, Тайландын багтай тоглоно
-
Нийгэм7 цаг өмнө
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Сор кашемир” ХХК-д ажиллалаа
-
Эдийн засаг7 цаг өмнө
Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
-
Улс төр10 цаг өмнө
Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна
-
Улс төр9 цаг өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
-
Улс төр9 цаг өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
-
Нийгэм9 цаг өмнө
ЦЕГ: 26 хэргийг нөхөн илрүүлжээ