Нийгэм
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Сор кашемир” ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон албаны хүмүүс “Сор кашемир” компанид ажиллаллаа.
“Сор кашемир” компани нь 1998 онд анх түүхий эд бэлтгэл, гадаад дотоод худалдаа, хялгас самнах үйлдвэрлэл явуулах зорилготойгоор байгуулагджээ. Энэ цаг үеэс Монголын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хөл тавьж ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэрэг малчдын амьжиргааны гол түүхий эдийг гар дээрээс нь худалдан авч үйлдвэрлэл явуулж улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ирсэн байна. Өдгөө тус компанид ноос ноолуур ангилан ялгах цех, угаах үйлдвэр, ноолуур самнах үйлдвэр, будах үйлдвэр, ноос ноолууран утас ээрэх үйлдвэр, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох бүх шатны боловсруулалтыг гүйцэтгэж байгаа талаар компанийн удирдлагууд онцолж байлаа. Төрийн тэргүүний санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн том боломжийг нээж өгсөн талаар хэлж байсан юм.
Тус компани 150 хүнийг тогтмол ажлын байраар, 20-30 орчим хүнийг ангилан ялгагчаар улирлын чанартай ажлын байраар хангаж, компанийн ажилтнуудаа байрлан ажиллах нөхцөл боломжоор дэмжин үйлдвэрийнхээ дэргэд ажилчдын сууцыг шийдэж өгсөн байна. Жилд 800 орчим тонн ноолуур, 200 орчим тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагийн хөөвөр, 200 гаруй тонн хонины ноосонд боловсруулалт хийж 100 хувь хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Дотоодын 150 гаруй сүлжих цехүүдтэй хамран ажиллаж, бүтээгдэхүүнээ Балба, Япон, Орос, Хятад, АНУ, Солонгос, Итали, Казакстан, Энэтхэг зэрэг 17 улсад экспортолж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.