Энтертайнмент
“Мазаалай-2025” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдэг сийлбэр тодорчээ

Монголын говь цөлд цөөн тоогоор амьдардаг, улаан номын нэн ховордсон амьтны жагсаалтад бүртгэгдсэн Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг олшруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлах тухай” 437 дугаар тогтоолыг баталсан.
Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд “Мазаалай” Олон улсын мөсөн сийлбэрийн уралдааныг 2024 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд хоёр дахь удаагийн уралдаан энэ оны 01 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн.
Тус уралдаанд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут зэрэг улс орнуудын шилдэг 28 уран бүтээлчийн урласан нарийн хийцлэл бүхий шилдэг бүтээл, мөсөн сийлбэрийг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Энтертайнмент
Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг 02 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ.
Барилдах өсвөр бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгөөр бүртгэх юм байна.
Энтертайнмент
“Хурд” хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй билээ.
Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.
Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна.
Энтертайнмент
Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос байна

Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил нэртэй хос 360, нэг өдөр төрсөн хос 287, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10.057 хүн байна.
-
Улс төр11 цаг өмнө
“Алт-3” аяныг зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
МҮОНРТ, Толгойт орчимд агаар маш их бохирдолтой байна
-
Улс төр13 цаг өмнө
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/
-
Нийгэм13 цаг өмнө
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан болж байна
-
Нийгэм15 цаг өмнө
ГИХГ: 2755 иргэнд цахим виз олголоо
-
Улс төр18 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой