Нийгэм
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа

Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.

Нийгэм
НӨАТ-ын сугалааны нэг супер азтан тодров

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2025 оны нэгдүгаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд оролцсон баримтууд хамрагджээ. Тохиролд 48.141.441 баримт оролцож, супер азтан нэг тодорсон байна.
Өнөөдрийн тохиролд,
-3 орон таарсан /30.000-60.000 мянга/ 43789
-4 орон таарсан /40.000-100.000 мянга/ 4385
-5 орон таарсан /60.000-500000 мянга/ 417
-6 орон таарсан /100.000-5 сая төгрөг/ 46
-7 орон /500.000-10 сая төгрөг/ 0
-8 орон таарсан: 1 буюу супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болжээ.
Нийгэм
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай санал авч байна

Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх санал тухай санал авч эхэлжээ. Тодруулбал, иргэн С.Чулуунпүрэв санаачлан цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх саналыг цахимаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Санал асуулгыг 2025 оны хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 20 хүртэл авах бөгөөд 100 мянган гарын үсэг цуглуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болох аж.
Иргэн С.Чулуунпүрэвийн гаргасан өргөдөлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд гурван удаа олон хоногийн амралттай болох” талаар бичжээ.
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай саналд саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж өгнө үү.
Нийгэм
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл таних цахим хаягаас “Wechat” аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож нийт 50.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар өөрийн харилцах данснаас шилжүүлж, улмаар залилуулсан гэх дуудлага мэдээллийг ирүүлснийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баярын өдрүүд ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй тул иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Улс төр11 цаг өмнө
“Алт-3” аяныг зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
МҮОНРТ, Толгойт орчимд агаар маш их бохирдолтой байна
-
Улс төр13 цаг өмнө
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/
-
Нийгэм13 цаг өмнө
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан болж байна
-
Нийгэм15 цаг өмнө
ГИХГ: 2755 иргэнд цахим виз олголоо
-
Улс төр19 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой