Энтертайнмент
“Хурд” хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй билээ.
Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.
Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна.

Энтертайнмент
Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг 02 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ.
Барилдах өсвөр бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгөөр бүртгэх юм байна.
Энтертайнмент
Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос байна

Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил нэртэй хос 360, нэг өдөр төрсөн хос 287, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10.057 хүн байна.
Энтертайнмент
“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спортын арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын 10 гаруй улс орны шилдэг 28 оролцогчдын нарийн хийцлэл бүхий мөсөн сийлбэрийг толилуулна. Мөн сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг илэрхийлэх үзүүлэн тоглолт, боловсролын оролцоот хөтөлбөр зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулах юм.
Фестивальд хүрэлцэн ирснээр:
– “Шинэлэх ёс” өргөө;
– “Цагаан сар” өргөө;
– “Түүхэн хөгжим” өргөө;
– “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
– “Язгуур урлаг”-ийн өргөө;
– “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
– “Тэмээн жин” өртөө;
– “Цаатан” өртөө;
– “Эрдэнэт сүрэг” өртөө;
– “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
– “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлох боломжтой.
Мөн түүнчлэн мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтойгоос гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болох аж.
-
Нийгэм19 цаг өмнө
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан дэд бүтцийн асуудал хариуцсан инженер техникийн ажилчидтай уулзлаа
-
Нийгэм22 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа
-
Нийгэм23 цаг өмнө
“Шинь шинь”-ийн бас нэгэн ШИНЭ амжилт
-
Нийгэм20 цаг өмнө
Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ
-
Бусад23 цаг өмнө
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна
-
Нийгэм23 цаг өмнө
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна