Нийгэм
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан болж байна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит VI хуралдаан Нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хурлын зааланд болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
- Иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай,
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээний талаарх танилцуулга,
- Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төслийг хэрэгжүүлэх тухай,
- Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай,
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17-р бага хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай
- “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” -ыг шинэчлэн батлах тухай
- Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 2024 оны дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай
- “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтыг ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай
- Барилга, байгууламжийг блансаас баланст шилжүүлэх тухай
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багахангай дүүрэгт 104.2 га)
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багануур дүүрэгт 636 га)
- Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газрын талаар)
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газрын талаар)
- “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- “20 минутын хот” төслийн талаарх танилцуулга зэргийг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.