Нийгэм
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай санал авч байна

Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх санал тухай санал авч эхэлжээ. Тодруулбал, иргэн С.Чулуунпүрэв санаачлан цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх саналыг цахимаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Санал асуулгыг 2025 оны хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 20 хүртэл авах бөгөөд 100 мянган гарын үсэг цуглуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болох аж.
Иргэн С.Чулуунпүрэвийн гаргасан өргөдөлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд гурван удаа олон хоногийн амралттай болох” талаар бичжээ.
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай саналд саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж өгнө үү.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.