Нийгэм
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нөхцөл байдал болон хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээтэй танилцах, гомдол гаргасан нэр бүхий иргэдтэй уулзах зорилгоор өчигдөр тус ангид ажиллалаа.
Тус хаалттай анги нь хоригдогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор 17 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг энэ онд шинээр хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн 2024 оны байдлаар давхардсан тоогоор 1080 хоригдогч, хоригдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан бөгөөд үүнээс 49,8 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдэх шалтгаан болж байгаа, эмийн хамааралтай хоригдогчийн тоо нэмэгдсэн зэрэг мэдээллийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа С.Ганбат өглөө.
ХЭҮК нь зорилтот бүлгийн эрхийг хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд Комиссын дарга Д.Сүнжид тус ангид хоригдож буй өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, жирэмсэн хоригдогч болон өсвөр насны хоригдогчдод онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухай бүрд, цаг алдалгүй үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж байхыг зөвлөв.
ХЭҮК нь тус хяналт шалгалтаар Цагдан хорих байр, ангийн нэгдсэн эмнэлэг, өмгөөлөгч болон мөрдөн байцаагчид хоригдогч нартай уулзалт хийх хэсгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, шаардлагатай баримт материалыг татан авч, дүн шинжилгээ хийж, Комисст гаргасан гомдлын мөрөөр хоригдогч нартай ганцаарчилсан уулзалт зохион байгууллаа.
Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комисст Цагдан хорих 461 дүгээр ангиас 2022 онд 167, 2023 онд 275, 2024 онд 332 хоригдогч гомдол, мэдээлэл ирүүлсэн бөгөөд Комисс нь хоригдогч нартай сард 2 удаа тогтмол биечлэн уулзаж гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг танилцуулж, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Б.Тэргэл нар ажиллалаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.