Нийгэм
Монгол Улсын Хөгжлийн банк IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүлнэ

Монгол Улсын банкны системд 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуучин дансны дугаарлалтыг ашиглахгүй, IBAN дансны дугаарлалтыг шинээр нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр харилцагч та бүхэн өөрийн IBAN дансны дугаарлалтыг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болох юм.
Банк тус бүрийн дугаар өөр бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк нь 0036 дугаартай байхыг харилцагч та бүхэндээ мэдээлж байна.
IBAN дансны дугаарлалт гэж юу вэ?
– IBAN дансны дугаарлалт (International Bank Account Number)” гэдэг нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарыг хэлнэ.
IBAN дансны дугаарлалтын давуу тал:
– Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгах боломжтой ба шилжүүлэг буцах болон саатах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
– IBAN нь олон улсын гүйлгээг хялбар, аюулгүй, үр ашигтай болгодог тул хил дамнасан худалдаа эрхэлдэг бизнесийн байгууллагууд болон хэрэглэгчдэд өндөр ач холбогдолтой.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.