Нийгэм
Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрладаг бөгөөд тэдгээр сургуульд 294.156 сурагч суралцаж байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн датанд тулгуурлан судлаачдын тооцоолсноор ЕБС-иудын ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Хичээлтэй үед өдөрт 241.924 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол амралттай үед 132.501 болтлоо 54.7 хувиар хөдөлгөөний ачаалал буурдаг байна.
Жишээлбэл, НЕБ-ын 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь л харьяаллын бүсийн сурагч байдаг бол үлдсэн 65 хувь нь зөөвөрлөгдөн ирж байна. 500 гаруй хүүхэд 10 км зайнаас, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас тухайн сургуульд зөөвөрлөгдөн ирдэг. Энэ бол ЕБС-ийн ачаалал хотын төв хэсэгт ихсэж, хотын зах руу саарч буйг харуулсан үзүүлэлт юм.
Тиймээс бага сургуулиудын хотын төв рүү төвлөрч буйг сааруулахын тулд гэр хорооллын бүсэд дэд төвүүд байгуулж, дэд төвийнхөө орчимд сургуулиуд барихаар төлөвлөсөн. Энэ нь агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад бодитоор хувь нэмрээ оруулна гэж судлагджээ. Эхний ээлжид Шар хад дэд төвд дөрөв, Сэлбэ дэд төвд дөрөв, Баянхошуу дэд төвд хоёр, Толгойт дэд төвд хоёр, нийт 12 бага сургуулийг барихаар төлөвлөж байна. Хоёрдугаар ээлжид 14 бага сургуулийг бусад хүртээмжгүй байгаа хэсэгт барина. Улмаар нийт 26 сургуульд 21.840 суралцагч сурах боломж бүрдэнэ. Эдгээр бодлого шийдвэр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж зохион байгуулагдах юм.
Төвийн сургуулиуд руу зорчих хөдөлгөөнөөс шалтгаалж, ажлын өдрүүдэд өглөөний 07:00-09:00 цагийн хооронд 32 хувиар, оройны 17:00-20:00 цагийн хооронд 21 хувиар замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Харин амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өглөө, оройн дээрх цагуудад 12 хувьтай байдаг. Мөн нийт суралцагчдын 47,7 хувь нь бага сургуулийн суралцагч байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.