Нийгэм
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байхад чиглэсэн Зөвлөмжийг хүргүүллээ.
Уг Зөвлөмжид авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болон эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар сүүлийн үеийн технологи ашиглаж урьдчилан мэдэгдэж байх, мөн зарим дүрэм, журмын заалтыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах зэрэг 10 заалтыг тусгажээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн байгууллагуудад удирдамж, төлөвлөгөө, мөрдөгчийн мэдэгдэл, мэдээллийн дагуу ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 онд эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгох, холбогдох мэдээллийг ил тод болгох, төлбөр хураамжтай холбоотой зарим дүрэм, журмыг хүчингүй болгох зэрэг асуудлаар Эрчим хүчний сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан зөвлөмжийг тус тус хүргүүлсэн.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, удаашралтай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн шалтгаан, нөхцөлийг арилган, төсөл, хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэх, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 3 заалт бүхий албан зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгох, холбогдох мэдээллийг ил тод болгох, мөн төлбөр хураамжтай холбоотой зарим дүрэм, журмыг хүчингүй болгох зэрэг асуудлаар Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 4 заалт бүхий албан зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.