Энтертайнмент
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна.
Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр баг тамирчид иж бүрдэл медаль хүртэв.
Тухайлбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл
медаль хүртээд байна. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Онцолбол, А.Алтан-Очирын тус наадмын хоёр дахь медаль бөгөөд
тэрбээр өчигдөр снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Энтертайнмент
Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ

Монгол Улсын Шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд “Зууны шатар” клубын байранд зохион байгуулагдана.
Тэмцээний хөтөлбөрийн дагуу эхний өрөг энэ сарын 14-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулагдах хуваарьтай байна.
Тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр болно. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шатарчны хувийн төрөлд авсан онооны нийлбэр дүнгээр гаргана.
Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээний бүртгэл, мандат олголтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 12 их дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 20 нийтдээ 56 тамирчин тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцож байгаа ИДС-ийн нэрс. Үүнд:
- Аварга дээд сургууль
- ДХИС
- ИЗОУИС
- Мон-Алтиус
- МУБИС
- МУИС
- Оточ манрамба ИС
- Сити ИС
- СЭЗИС
- ҮБТДС
- ХИС
- ШУТИС
Энтертайнмент
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.
Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхлоо.
Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барилаа.
Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо.
Энтертайнмент
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.
Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.
-
Улс төр23 цаг өмнө
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
-
Улс төр5 цаг өмнө
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
-
Улс төр6 цаг өмнө
Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олголоо
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ