Энтертайнмент
Боксын спорт “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтлаа


Энтертайнмент
Улсын харцага Д.Батболд МҮБХ-ны дэд тэргүүнээр ажиллана

Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд заасны дагуу МҮБХ-ны тэргүүн нь гурав хүртэл дэд тэргүүнтэй байж болох бөгөөд тэргүүний санал болгосноор тэргүүлэгчид хэлэлцэн, баталгаажуулдаг. Уг дүрмийн хүрээнд МҮБХ-ны тэргүүний санал болгосноор МҮБХ-ны тэргүүлэгч, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр ажиллуулахаар тэргүүлэгчдийн хурлаар баталгаажууллаа. Д.Батболд харцага МҮБХ-ны орон нутгийн асуудал хариуцсан дэд тэргүүнээр ажиллах юм.
Энтертайнмент
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт болов

Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулан Япон Улсад зохион байгуулсан үйл явдлуудын эмхэтгэл болох хоёр боть номын нээлтийн ёслол өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар байрны Үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Уг үйл явдалд зориулан Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Фукуока хот дахь Өргөмжит консул, Соёлын өвийн Үндэсний төв хамтран зохион байгуулсан “Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жил” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, зургийн цомгийн номын нээлтийн үеэр мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангаас Хубилай хаанд холбогдох ном бүтээлийн дээжээс үзэсгэлэн дэлгэн толилуулав.
Номын нээлтийг Үндэсний урлагийн Их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батмэнд “Эртний сайхан” уртын дуугаар эхлүүлж, Говийн есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв бээр Өндөр гэгээний айлдсан “Адистидын дээдийг хайрлагч эх” номыг уншиж, Япон Улсын Фукуока хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан Соёлын өвийн Үндэсний төвийн захирал нар үг хэлэв.
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний Номын Санд ном тус бүрээс 50 ширхгийг гардуулан өгч, орон нутгийн номын сангуудад түгээхийг хүслээ.
Энтертайнмент
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ. Энэ наадмын түүхэнд Монголын тамирчид нэг дор 21 медаль хүртсэн удаагүй билээ.
Манай улсын 24 (эрэгтэй 8, эмэгтэй 16) тамирчин зургаан спортын төрлөөр онцгой оролцож, өөрсдийн спортын ур чадвараа дэлхийд таниулсан нь энэ оны онцлох үйл явдал мөн. Тус наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, “Скай ресорт” ХХК-ны зүгээс хүндэтгэл үзүүлэв.
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд бахдам амжилт байгуулсан тамирчин Та бүхэндээ халуун баяр хүргэе. Тамирчдын амжилтын ард цаг ямагт сэтгэл зовнин, тэднээс дутахгүй хөдөлмөрлөж байдаг багш, дасгалжуулагч, бас асран хамгаалагч та бүхэнд дахин талархал илэрхийлж байна. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан, эр зоригтой, эрч хүчтэй хамт олны амжилтын энэ баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Монголын тусгай олимпын хорооны ажлын албаныханд баярлалаа, цаашдын спортын зам мөр тань үргэлж дардан байх болтугай” хэмээн хэлсэн юм.
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын галт бамбарыг буухиалах арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн Гардан тулаанд амьд гарах арга ухааны туслах мэрэгжилтэн, арга зүйч, ахлах ахлагч Г.Наранхүү ажилласан байна.
Тус наадмын үеэр Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлэгт Монголын тусгай олимпын хорооны элч Б.Ерөөлт, чиглүүлэгч Н.Эрдэм нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн эл хэлэлцүүлэгт ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, БТСУХ-ны ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцож, “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийн ажлын явцыг хэлэлцэж, “Берлины тунхаглал”-ыг үнэлжээ.
Спортын үндсэн хөтөлбөрөөс гадна “бяцхан тамирчин”, “бие бялдрын суурь чадвар олгох хөтөлбөр” Тусгай Олимпийн тамирчдын гэр бүл, асран хамгаалагчдад зориулсан соёл, спортын танин мэдэхүйн хөтөлбөрүүд наадмын эргэн тойронд болсон юм байна.
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
-
Улс төр2 цаг өмнө
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
-
Нийгэм8 цаг өмнө
Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ