Нийгэм
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм” гэлээ.
Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос шорооноос сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Харин энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийхээр зорьж байна. Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм.

Нийгэм
198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах, хуульд заасан үндэслэлийн дагуу мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтээ хайнга хандах зөрчлүүд гарч байна.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болсон бөгөөд мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгөд 198,000,000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд тухайн орлого, хөрөнгийн талаар 30 хоногийн дотор цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээр болсон.
Нийтийн албан тушаалтны мэдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг Авлигатай тэмцэх газраас нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албан тушаалаас чөлөөлөх, ажлаас халах хүртэлх хариуцлага хүлээх үндэслэл болохыг анхааруулж байна.
Нийгэм
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн газар, Нийслэлийн бүртгэлийн газрыг татан буулгана

Нийслэлийн удирдах ажилтны хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Хэмнэлтийн хуулийн дагуу, нийслэлийн хоёр агентлагийг татан буулгана гэв.
Эдгээр нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хамгааллын газар болон Нийслэлийн бүртгэлийн газар юм. Учир нь дүүрэг бүрд Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бий, энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжилтнүүд бий. Улсын бүртгэлийн ерөнхий газартай чиг үүрэг давхацсан тул энэ байгууллагыг мөн татан буулгана гэв.
Тухайн нэгжийг харьяа агентлаг нь удирдлага, арга зүйгээр хангаад явах бүрэн боломжтой гэж үзжээ.
Гэтэл нийслэлийн гэх тодотголтой хоёр байгууллага мэдээлэл дамжуулах л үүрэгтэй ажиллаж байна. Бид төрийн хэмнэлт гэж ярьчхаад чиг үүргийн давхцалтай ийм бүтэц байлгаж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжүүдийг ч татан буулгана гэж хотын дарга хэлэв.
Нийгэм
Энэ баасан гарагт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу Ханш нээх баяр тохиож байгаа тул тус өдөр Монгол-Хятадын зарим боомт түр хаана.
Мөн Ульхан авто замын боомт дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажиллахгүй.
-
Нийгэм3 цаг өмнө
Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно
-
Нийгэм2 цаг өмнө
Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжтэй болно
-
Нийгэм1 цаг өмнө
Энэ баасан гарагт хилийн зарим боомтууд түр хаана
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн газар, Нийслэлийн бүртгэлийн газрыг татан буулгана
-
Нийгэм44 минут өмнө
198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ