Connect with us

Нийгэм

Зөрчилтэй вэб хуудас хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авдаг боллоо

Нийтэлсэн

-

“И-Монгол академи” УТҮГ нь цахим шилжилтийг дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулж, иргэдэд хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран зөрчилтэй вэб хуудас хаах хүсэлтийг цахимжууллаа.

Тус үйлчилгээ нь иргэдээс ирүүлсэн зөрчилтэй цахим хуудасны мэдээллийг хүлээн авч шалгаад зөрчилтэй гэж үзвэл хаах үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжтэй болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэл хотод агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдол тулгамдсан асуудал болоод байна.
Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид ажиллалаа.
Тус лаборатори нь Улаанбаатар хотын агаарын чанарыг 13 автомат суурин станц дээр 6 үзүүлэлтээр, гадаргын болон хаягдал бохир усны хяналт шинжилгээг сар бүр 8-17 цэгт 10-23 үзүүлэлтээр, хөрсөн дэх хүнд металлыг 7 үзүүлэлтээр, агрохимийн шинж чанарыг 6 үзүүлэлтээр тодорхойлж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг хийдэг байна.
Гэвч агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдлыг нарийвчлан тодорхойлох техникийн боломж бүрдээгүй байгааг онцолж, цаашид бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохын тул шинжилгээний тоо хэмжээ, нэр төрөл, чанар, цар хүрээг нэмэгдүүлэх, багаж төхөөрөмжийг шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, инженер техникийн ажилтнуудыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг байгааг тус лабораторийн удирдлагын зүгээс танилцууллаа.
Үүний дараа БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасангийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үнэрийн бохирдлыг тодорхойлох техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд олон улсад өргөн ашиглагддаг үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжийг тус лабораторид авч өгөхөөр шийдвэрлэсэн тухай мэдэгдэв.
Түүнчлэн БОУАӨЯ-наас БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах МОН-21” төслийн хүрээнд лабораторийн барилга шинээр баригдаж, агаар, ус, хөрсөн дэх бохирдлыг 100-аас доошгүй үзүүлэлтээр тодорхойлох боломж бүрдүүлэхээр ажиллаж буй юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг хэллээ.

Тэрбээр “Хотын хэмжээнд хүн амын нягтшил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруухан байршил хэд хэд бий. Үүний нэг нь БЗД-ийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн асуудал. Тус хороо ганцхан сургуультай, сурагчид сургуульдаа багтахаа байсан. Хорооны оршин суугчид, эцэг, эхчүүд өөрсдөө шийдэл хайж, “Наран трейд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргасан байдаг. Бид өнгөрсөн жил аж ахуйн нэгжтэй зөвшилцье, барилгыг нь худалдаж авъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл тус аж ахуйн нэгжийн удирдлагууд 30 жил ашиглаагүй барилгаа заал болгоно хэмээн “хав дарчхаад” таг чиг сууж байна. Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно” гэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.

Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм51 секунд өмнө

Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжтэй болно

Нийгэм1 цаг өмнө

Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно

Нийгэм3 өдөр өмнө

Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Нийгэм3 өдөр өмнө

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ

Нийгэм3 өдөр өмнө

Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байхыг хүсжээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 98 болж, сэжигтэй 104 тохиолдол байна

Нийгэм4 өдөр өмнө

ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Эдийн засаг4 өдөр өмнө

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд

Улс төр4 өдөр өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно

Нийгэм4 өдөр өмнө

Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Эмчээ сонсъё” арга хэмжээ болно

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол тэмээний өдөрлөг” Лондонд болно

Нийгэм4 өдөр өмнө

Ирэх сараас дараах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргад оролцоно

Нийгэм4 өдөр өмнө

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв техникийн хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Туулын хурдны зам төслийн хүрээнд 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина

Нийгэм4 өдөр өмнө

Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас орон нутагт хийгдэж эхэлнэ

Нийгэм4 өдөр өмнө

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио 16:00 цагт дуугарна

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Нийгэм5 өдөр өмнө

Тоон гарын үсгийн салангид олон программуудыг нэгтгэж, иргэдэд ойлгомжтой хэрэглээг бий болгоно

Нийгэм5 өдөр өмнө

Зөрчилтэй вэб хуудас хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авдаг боллоо

Улс төр5 өдөр өмнө

Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” системээр иргэнд хүргэнэ

Нийгэм5 өдөр өмнө

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Улс төр5 өдөр өмнө

Экспортын орлого өмнөх 7 хоногийнхоос есөн хувиар өсжээ

Сав шим