Энтертайнмент
Соёл, урлагийн салбарын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяас чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны гуравдугаар сарын 27-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.
“Мөнгөн мод-2024” наадмын хүрээнд
- Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг шалгаруулна.
- Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлдөж байна.

Энтертайнмент
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ ба “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг 2025.04.19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлолоо.
Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.
Энтертайнмент
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргад оролцоно

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3×3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. Эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм.
Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нар багтжээ. Эмэгтэй шигшээ баг тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг аль аль нь гуравдугаар сарын 29-нд эхний тоглолтоо хийнэ.