Нийгэм
“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв бүр эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа. Дүүргийнхээ иргэдийг орон нутагтаа эрүүл мэндийн бүх үйлчилгээнд хамрагддаг болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд чих, хамар хоолойн их эмч Ц.Байгалмааг 6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан.
Тэрээр төгсөн ирж, анхны бие даасан мэс ажилбар болох “Хамрын таславчийн мурийлт” оношоор ерөнхий мэдээ алдуулалтын дор хамрын амьсгал сэргээх, таславч тэгшлэх мэс ажилбарыг эмчлүүлэгч 51 настай О.Э-д хийжээ. Өнөөдрийн байдлаар эмчлүүлэгчийн биеийн байдал сайн, амьсгал чөлөөтэй болж, эрүүл байхын сайхныг мэдэрч байгаагаа илэрхийлжээ.
Дөчин минутын турш үргэлжилсэн тус хагалгаанд Чих хамар хоолойн мэс заслын эмч Ц.Байгалмаа, мэдээгүйжүүлгийн эмч Д.Мөнхжаргал, хагалгааны сувилагч Б.Лашан, ЧХХ-н сувилагч З.Одончимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч И.Урансолонго нар баг болон амжилттай ажилласан байна. Энэхүү мэс ажилбарыг цаашид ч дүүрэгтээ тогтмол хийж нутагшуулах юм

Нийгэм
Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна.
Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Тодруулбал, Баянгол дүүргээс өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан.
Баянзүрх дүүргээс 2023 оны гуравдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Сонгинохайрхан дүүргээс 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй 8 удаа уулзалт зохион байгуулсан. Байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ байршуулаад байна.
Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан. Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв”-д талбай гаргаж өгсөн. Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ.
Нийгэм
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна.
Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг энэ сарын 15-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр6 цаг өмнө
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
-
Нийгэм5 цаг өмнө
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
-
Улс төр6 цаг өмнө
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
-
Эдийн засаг3 цаг өмнө
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ
-
Улс төр6 цаг өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 885 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав