Нийгэм
Гашуунсухайт чиглэлийн зам дагуу 10-15 км тутамд бие засах газар, хогийн цэг бүхий зогсоол байгуулахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг зургаадугаар сарын нэгний дотор шинэчлэн сайжруулахыг “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайтын авто зам” компанийн удирдлагад үүрэг болгов.
Мөн:
- Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн замын дагуу 10-15 км тутамд 5-10 хүнд даацын тээврийн хэрэгсэл түр зогсох талбайтай, шаардлага хангасан бие засах газар, хогийн цэг бүхий зогсоолыг наймдугаар сарын нэгний дотор байгуулах
- “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд зам засвар, арчлалтын нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах
- Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн зам дагуу эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулах, шаардагдах зардлыг хоёрдугаар улиралд багтаан шийдэх
- Нүүрс тээвэрлэж байгаа жолооч, тээвэрчдэд үйлчилж байгаа хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийх
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж байгаа цагдаагийн албан хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр наймдугаар сарын нэгний дотор хангах
- Уурхайн гадна болон хилийн боомтод урт дараалал үүсгэхгүйн тулд Хятадын талаас авч байгаа нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулан уурхайн ачилт, гаалийн бүрдүүлэлтэд зохицуулалт хийх
- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчим барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас зээл өгч дэмжлэг үзүүлэх. Эдгээр барилга, байгууламжийг түшиглэн төрийн Нэг цэгийн үйлчилгээ ажиллуулах
- Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх
- Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ганц модны боомт дахь салбар байгуулах хэрэгцээ, шаардлага, боломжийг судалж, хятадын талтай зургаадугаар сарын нэгний дотор яриа хэлэлцээ хийж, эргэн танилцуулах
- Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолооч нар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг сан байгуулах талаар судалж танилцуулах
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр жил бүр 300-аас багагүй жолоочийг хүнд даацын тээвэр хийх чиглэлээр сургаж мэргэшүүлэх, ажилд зуучлахыг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулах
- Улс хоорондын байнгын ачаа тээвэр хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын амрах байр байгуулахад нь зориулж газар олгож дэмжих
- Нүүрсний тээвэр эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд парк шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, танилцуулах
- С зөвшөөрөлтэй холбоотой авлигын асуудал байж болзошгүй тул шалгах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, Засаг дарга, банк, компанийн удирдлагуудад үүрэг болгов.
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд жолооч нарынхаа цалинг хоёр дахин нэмэх боломжтой гэж үзэж байгаагаа захирлуудад нь сануулав.
14 мянган жолоочийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга, захирлуудад хатуу анхаарууллаа.
Нүүрс тээвэрлэж байгаа зам дээр 2017 онд зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, 12 хүн нас барсан байна. 2018 онд 56 хүн гэмтэж таван хүн нас барсан бол 2019 он гарсаар гурван хүн нас баржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө