Нийгэм
С.Сэргэлэн: 2,000 жилийн дараа ХҮН бичгийг зөв сэргээж уншлаа
“Sergelen international expedition” ТББ-аас 1,000 жилийн өмнөх Түрэг бичээсийг тайлж уншсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс нийт 70 гаруй их, бага хадны бичээсүүд илэрсэн байдаг. Гэтэл уг бичээсүүдийг бүхэлд нь манай эрний VI-VIII зууны үед өнөөгийн Монгол Улсын нутагт байсан Түрэгийн түүхэнд хамааруулан авч үздэг юм.
Тэгвэл энэхүү бичээсүүдийг монголчууд өөрсдөө тайлж, уншиж чаддаг болсон байна.
“Sergelen international expedition” ТББ-ын үүсгэн байгуулагч С.Сэргэлэн “Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон томоохон бичгийн дурсгалууд нь Түрэг төрийн үед бичсэн чулуун дээр сийлсэн ном мөн. Гэхдээ Түрэг төрийн үеэс үүсгэн хэрэглэсэн. Одоогийн монгол хэлнээс өөр гэсэн ташаа үзэл бодлыг арилгалаа. Өөрөөр хэлбэл, бид 2,000 жилийн дараа “хүн” бичгийг зөв сэргээж, уншсан явдал нь Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байна. “Sergelen international expedition” ТББ анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эртний түүхэнд холбогдох сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргах ажлыг эрхлэн хийсээр ирсэн.
Энэ удаа Монгол Улсын нутгаас илэрсэн Орхон голын сав нутаг дахь Бильгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж, уншлаа.
Үүгээр зогсохгүй сургалт явуулж, олон монголчууд энэ бичгээ сэргээн уншиж, хэрэглэж чадахыг батлан харууллаа. Хэдийгээр ШУА-ийн Хэл уран зохиолын хүрээлэн энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч гэсэн явуулсан сургалтаар дамжуулан олон хүн хүлээн зөвшөөрсөн юм.
Бид малгай сольж явсан болохоос биш толгой солиогүй эртний төрт ёсны уламжлалтай ард түмэн. Үүний адилаар олон бичиг үсэг сольж хэрэглэж үзсэн болохоос биш хэлээ хэзээ ч сольж байгаагүй юм.
Мөн монгол нутгаас илэрч олдсон их, бага зарим хадны бичгүүд Хүн бичиг буюу Хүннү Улсын үед бичигдсэн байх магадлалтай гэдгийг энд тэмдэглэн хэлмээр байна” гэв.
МОНГОЛ ХҮН ӨӨРӨӨ ХАДНЫ БИЧГЭЭ СУДАЛСАН НЬ ШИНЭ НЭЭЛТ
Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичгийг судлах ажил XX зууны эхнээс эхэлсэн. Ихэнх тохиолдолд гадны эрдэмтэд тайлж бичих оролдлого хийж, монгол хэлний зүй тогтол үгийн баялгийг сайн мэдэхгүйгээс болж өөрсдийнхөөрөө тааж тайлсан тохиолдол их байсан.
Тэгвэл өнөөдөр Монгол хүн өөрөө хадны бичгээ судалсан нь шинэ нээлт юм. Би түүх археологийн шинжлэх ухаанд олон жил ажилласан судлаач хүнийхээ хувьд тусгай мэргэшсэн хүмүүс л тайлж уншиж чадна хэмээн боддог байлаа. Гэтэл бидний монгол хэлний үндсэн зүй тогтлоор уншиж болох бичиг гэдгийг С.Сэргэлэн багшаар заалгаж, ухаарсан юм. Тэгэхээр энэ хэл нь харь бичиг биш Монголчуудын өвөг дээдсийн бичиж үлдээсэн бичиг гэдэгт бат итгэж байна.
С.Сэргэлэн багшийн хувьд уг бичгийг зааж өгөх зорилгоор сургалт явуулсан нь сайн хэрэг. Анхны сургалтад нь гэхэд хуульч, эдийн засагч, багш гэх мэт өөр мэргэжлийн 12 хүн 50 хоногийн хугацаанд суралцаж, бичгийн үндсэн зарчим, зүй тогтлыг ойлгон уншиж чаддаг болсон” хэмээн хэллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө