Нийгэм
Гашуунсухайтын айдас хүйдэс
Гашуунсухайт гэхээр айдас хүйдэс мэдрэгддэг болжээ. “Гашуунсухайтын зам дээр тээвэр хийж явсан жолооч машинтайгаа шатжээ”, “Нүүрс тээвэрлэж явсан жолооч амь насаа алджээ”, “Гашуунсухайтын зам дээр авто осол болжээ” гэх мэт мэдээлэл ойр ойрхон сонсогддог болсноос л тэр байх. Өмнөговь аймагт гарч буй авто ослын 60 хувь нь Гашуунсухайт авто зам дээр болдог байна. Гашуунсухайтын 239 км авто замд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Тухайн зам дээр 2017 онд зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, 12 хүн нас барсан бол өнгөрсөн онд 56 хүн гэмтэж таван хүн нас баржээ. Тэгвэл энэ он гарсаар гурван хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл бий.
60 тоннын даацтай тус замаар 100 тонн нүүрс тээвэрлэсэн машинууд тасралтгүй цувардаг. Заримдаа хилийн нэвтрэх чадвараас хамаарч хэдэн сараар ч хамаагүй дараалал үүсэж, машиндаа хооллож, машиндаа унтаж, зам дээр амьдардаг. Тэнд жолооч нар жинхэнэ хээрээр гэр хийж, хэцээр дэр хийдэг юм. Үүний цаана жолооч нарын эрүүл мэндийн асуудал яригдах ч, цаана нь гэр бүлийн тогтвортой байдал бас бий. Энэ мэт нүүрс тээвэрлэдэг жолооч нартай холбоотой эмзэг асуудал дуусахгүй. Үүний гарцыг уг нь манай үе үеийн Засгийн газар олж харж, олон жил ярьж байгаа нь Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам юм. Гашуунсухайтын төмөр зам 2012 онд ашиглалтад орох ёстой байв. Анх замын ажил эхлэхэд 280 сая ам.доллар зарцуулсан ч 2015 оноос хойш санхүүжилтгүй гэх шалтгаанаар өнөөдөр болтол гацсаар байгаа. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр байнгын 1200 орчим ажлын байр бий болно. Улсад жилд 10-20 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулна. Тавантолгойн бүлэг ордуудын олборлолтын хэмжээ нэмэгдэх, авто тээврийн осол багасах, бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл үгүй болохоос гадна тээвэрлэлтийн зардалд эерэг нөлөөтэй гэж нийгэм, эдийн засгийг нь үнэлгээг нь гаргасан байдаг. Үүнээс гадна хэрэв төмөр зам анх товлосон хугацаандаа ашиглалтад орсон бол жилд тонн нүүрсийг дунджаар 100 ам.доллараар худалдаалж, өнгөрсөн хугацаанд 10 тэрбум ам.долларын ашиг олох байсныг “Ил уурхайн оновчлол”-оор гаргажээ. Гэвч энэ бүхэн болоогүй.
Төмөр зам хоёрт эрэмбэлэгдэж, 2020 он руу хойшлов
Гэтэл Тавантолгойн төмөр зам дахиад хойшилж буй мэдээлэл гарлаа. Энэ сарын 8 буюу даваа гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” зэрэг компанийн захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ жолооч нарын нийгмийн асуудлыг шийднэ. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн замын дагуу 10-15 км тутамд 5-10 хүнд даацын тээврийн хэрэгсэл түр зогсох талбайтай, шаардлага хангасан бие засах газар, хогийн цэг бүхий зогсоолыг наймдугаар сарын 1-ний дотор байгуулна. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн зам дагуу эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулах, шаардагдах зардлыг хоёрдугаар улиралд багтаан шийднэ гэх мэтийг онцгой анхааруулсан ярьсан. Тэгвэл тэрнээс нэг өдрийн дараа буюу энэ сарын 9-нд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцсэн юм. Энд Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг энэ онд барих бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2020 онд барихаар тусгасан байна. Энэ талаар Засгийн газрын ч холбогдох шийдвэр гарлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Яагаад Тавантолгой-Зүүнбаян төмөр зам нэгд баригдахаар болов оо. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа бид чинь нэгдүгээрт тавих ёстой биш билүү. Төмөр замаа тавиад 50-аад сая тонн нүүрс гаргана гэсэн зорилт тавьсан биш билүү. Дээрээс нь энэ Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн авто зам дээр өчнөөн олон аваар осол гарч байна. Өчнөөн олон гэмтэж байна, осолдож байна. Энэ замаа нэн яаралтай бариад, хөрөнгө оруулалтаа тийшээ оруулаад хуучин бариад орхисон тэр далангаа үргэлжлүүлээд, хөрөнгө оруулагчдаа олоод энэ төмөр замаа баримаар байна” гэсэн юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр12 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр12 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр12 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент2 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ