Нийгэм
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарыг өөрчилнө”
Орон сууцнуудын нэг давхарт нийтийн хоол болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд их болж байгаатай холбоотойгоор иргэдээс ирэх гомдол, санал мөн ихсэж байгааг АТГ-аас мэдээллээ.
Түүгээр зогсохгүй сүүлийн үед нийтийн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдийн дунд хоолны хордлого авсан тохиолдолд ч нэмэгдэж байгаа.
Тиймд энэ чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллаж буйг эргэн харах зорилгоор өнөөдөр “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-аас холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгууллаа.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО, ЭРХ ЗҮЙН ОРЧНОО НЭГ МӨР БОЛГОХ ЗЭРЭГ АСУУДАЛ НЬ ДУТМАГ БАЙГАА НЬ АЖИГЛАГДСАН
Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад хяналт тавьж, асуудал шийдэх ёстой байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл “Нийтийн хоолны үйлчилгээний газруудад төрийн хяналт шалгалтын ажил явагдаж байгаа төдийгүй энэ чиглэлээр иргэдээс ирэх гомдол их гарч байна.
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 315 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарлагдсан
ба тус ажил 25 хувьтай явж байна. Мөн нийслэлийн хэмжээнд мэргэжлийн хяналтад бүртгэлтэй архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй түүгээр үйлчлүүлэх нийт 4,008 объект бий.Тэдгээр газрыг аддестатчилах хяналт шалгалтыг бусад харьяа байгууллагуудтай хамтран явуулж байгааг НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Хонгор хэлсэн юм.
Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудтай холбоотойгоор иргэдээс,
- Нийтийн зориулалттай орон сууцны нэг давхарт зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг
- Хоолны газрын гал тогооны өрөө стандартад нийцэхгүй жижиг талбайтай
- Механик агааржуулалтын моторын дуу чимээ их, хоолны үнэр байнга үнэртдэг
- Агааржуулалт болон цэвэр бохирын хоолойгоор жоом дамжиж амгалан тайван байдал алдагдуулдаг.
- Шөнийн цагаар дуу чимээ их гаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг
- Шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцанд байрлуулж, хэрэглэдэг
- Хоолны газраас болж бохирын шугам бөглөрдөг зэрэг гомдлууд дийлэнхдээ ирдэг байна.
Харин нийслэлийн захирагчийн албанаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрын судалгаанаас харахад нийслэлийн есөн дүүрэгт нийт 1,158 ресторан, 1,057 баар, 324 кафе байдаг аж.
Төрийн байгууллагууд хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийгээгүй бол тэр чинь ч гэсэн ардаа авлига байж болно.
АТГ-аас баг гаран нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүгдийнх нь ажилтай танилцсан. Санасныг бодоход төрийн байгууллагууд ажлаа хийж байгаа нь харагдсан. Гэхдээ төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн орчноо нэг мөр болгох зэрэг асуудал нь дутмаг байгаа нь ажиглагдсан. Дээрээс нь эрсдэлийг зөв тодорхойлоход анхаарах ёстой нь харагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын газар гэхэд нийтийн хоолны салбарын үйл ажиллагаанаас олон зөрчил илрүүлдэг. Тэгээд зөрчил гаргасан газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох газруудад нь буюу Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлдэг боловч тэр болгон цуцалдаггүй. Энэ нь зөрчил буурахгүй байх бас нэгэн шалтгаан болж байна.
Мөн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашиглалтын тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгууллагуудыг улсын бүртгэлийн газар битгий бүртгээрэй гэхэд бүртгэчихсэн байх жишээтэй. Энэ байдал нь төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэлээ.
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ 4,008 ОБЪЁКТ БИЙ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент4 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ