Нийгэм
Баянзүрх дүүргийн АН-ынхан хэзээ ялагдлаа хүлээж сурах вэ ???
Баянзүрх дүүргийн иргэд төрийн үйлчилгээгээ авч чадахгүй, дүүргийн үйл ажиллагаа нь гацаанд орсон, АН-ынхны явуулгаар улстөржсөн хэсэг бүлэг этгээдүүд суулт зарласан байдалтай хэд хонов.
Үндсэндээ Баянзүрх дүүргийн иргэдийн төрийн үйлчилгээ авах асуудалд онцгой заналхийлэл болсон энэ улстөржилтийг хүчээр ч болтугай таслан зогсоохгүй бол хэдэн жил дамнасан асуудал болж хурцадсаар байна. АН-ынхан энэ дүүрэгт олонхи болохын тулд анхнаасаа хууль зөрчин сонгуульд оролцсон байдаг. Энэ үйл явц нь илэрч, хууль шүүхийн байгууллагуудаас хүртэл шийдвэр гарч тус дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль явагдсан. ИТХ ын нөхөн сонгуульд 10-р хороо 56,8% 19-р хороо 53,8%-ийн ирцтэй буюу хүчин төгөлдөр болсон юм. Үүнээс МАН-аас 10-р тойрогт нэр дэвшсэн Г.Доржпалам 55,2%-ийн санал, 19-р тойрогт нэр дэвшсэн Б.Галхүү 52,7%-ийн санал авч ялалт байгуулсан. Гэвч АН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд өгч оролцоогүй атлаа бие даагчдыг дэвшүүлэн ялагдал хүлээснээ үл зөвшөөрөн ийнхүү үймээн самуун үүсгэсээр байгаа билээ.
Дүүргийн ЗДТГ-ын байранд ИТХ-ын хуралдааныг хийх гэсэн боловч АН-ын төлөөлгчид МАН-ын төлөөлөгчдийг төр захиргааны байранд нэвтрүүлэхгүй хүч түрэн дайрч, хурал хийх бололцоо олгоогүй учир Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд хийгдэв.
Төрийн үйлчилгээ авах дүүргийн иргэдийн эрх ашиг хохирсон, төрийн ажил явуулах нөхцөл байдлыг хаасан энэ улстөржилтийг одоо хүчээр ч болтугай таслан зогсоох арга хэмжээг яаралтай авахыг дээд шатны байгууллагууд анхааралдаа авах цаг нэгэнт болсон бололтой.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ